| |
Видео
Шинэ мэдээ
Төрийн нарийн бичгийн даргууд ТОДОРЧ эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий есөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томилсон. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар үлдсэн яамдын ТНБД нарыг томилно гэсэн хүлээлттэй байна. Одоогоор яамдын ТНБД-д дараахь хүмүүсийн нэр дуулдаж байгаа юм.
-Сангийн яам - Х.Ганцогт
-Хууль зүй, дотоод хэргийн яам - Б.Баясгалан/Өмнө нь ТНБД байсан/
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - У.Бямбасүрэн
-Батлан хамгаалахын яам - н.Эрдэнэбаатар
-Барилга хот байгуулалтын яам - Л.Манлайсүрэн
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Б.Баярсайхан
-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам - Л.Баяртулга
-Эрчим хүчний яам - Ч.Саранжав
-Эрүүл мэндийн яам - Д.Очирбат
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Д.Зоригт нарын нэрс дуулдаж байна.