|
Видео

Шинэ мэдээ

Дэд сайдууд тодорч эхэллээ

Дэд сайдууд тодорч эхэллээ

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаярыг, Эрчим хүчний сайдаар Т.Энхтайваныг, Эрүүл мэндийг сайдаар Г.Цогцэцэгийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг нэр дэвшүүлж МАН-ын бүлэг дэмжсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан.

Тэгэхээр дэд сайд болон агентлагийн дарга нарыг томилох асуудлууд хүлээгдэж байна.

Харин өнөөдрөөс дэд сайдуудын нэрс яригдаж эхэлсэн байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдох яриа байгаа юм.

Харин эх сурвалжийн мэдээллээр дараах хүмүүсийн нэрс яригдаж байна.

 Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/

 -Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/

-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/

-БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/

-Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/

-Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/

-Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/

- Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн/
 
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler