| |
Видео
Шинэ мэдээ
Косово улсаас олимпийн анхны аварга төрлөө
"Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч, Косовогийн шилдэг жүдоч, дэлхийн аварга Мажлинда Келменди олимпийн аварга боллоо. Гурван жилийн өмнө Риогийн дэвжээнд дэлхийн аварга болсон тэрээр аваргын төлөөх барилдаанд ИталийнО.Жиуффирдаг юүко үнэлгээгээр ялж, алтан медалиар энгэрээ мялаав. Ийнхүү Косово улс олимпийн анхны аваргаа өлгийдөж байгаа нь энэ.
Тэрээр эхний тойрогт Швейцарийн Эвелин Тшоппыг цэвэр, хэсгийн аваргын төлөө Маврики улсын Кристиан Лежентилийг торгуулиар, хагас шигшээд олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга М.Накамүраг торгуулиар ялсан юм.