|
Видео

Шинэ мэдээ

Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ

Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ

 

Энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон хоёр явган зорчигч байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг  3-р амаржих газрын хашаан дотор "Crown”  маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 05 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт, Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар Г жолоочтой "Chaser”  маркийн авто машин онхолдож  жолоо 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар гороон замд Х жолоочтой "Зил-130” маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирсон.

Амралт зугаалгын цаг дуусах дөхөж  ажил болон хичээлийн шинэ жил удахгүй  эхлэх гэж  байна.  Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал энэ үед эрс нэмэгддэг. Учир нь амралт зугаалгаар явсан иргэд хувийн зохион байгуулалт, цаг хугацаагаа зөв тооцоолоогүйн улмаас хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаагүй  замын хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бий болгож  хүний амь нас эрүүл мэнд хохирдог.  Иймд тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч та хамгийн хайртай дотны хүнээ тээвэрлэж аюулгүй байдлыг нь хангаж яваа бол  тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  архи согтууруулах ундааны ззүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler