|
Видео

Шинэ мэдээ

Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана гэв

Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана гэв

 

Монголын Жүдо бөхийн холбоо өнөөдөр Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сарын 05-21-ний өдрүүдэд болох "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж маргааш 11.00 цагт эх орноосоо мордох бөгөөд өнөөдөр сүүлийн бэлтгэлээ базаажээ.

Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчиддаа амжилт хүслээ.

Энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүсэв. Мөн МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.

Тэрээр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнчлэн энэ үеэр Монголын Үндэсний олимпийн хорооноос нийт тамирчдын олимпод оролцох эрхийн мандатыг нь албан ёсоор гардуулж өгөв.

Олимпийн наадмын эхний өдөр буюу ирэх наймдугаар сарын 6-нд уламжлал ёсоор 60 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, энэ оны улсын аварга, Азийн АШТ-ий хүрэлтэй ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзнэ. Энэ жинд 35 бөх хүч үзэх юм байна.

Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана гэв

 

Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана гэв

 

Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана гэв

 


П.Мөнхжаргал Eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler