|
Видео

Шинэ мэдээ

Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна

Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор байна

Учир битүүлгээр амь насаа алдсан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт буруутай этгээд нь хэн байж таарах вэ. Түүний ажлын хамт олон болон найз, нөхөд ар гэрийхэн нь Тост,Тосон бумбын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг буруутгаж байгаа.

Талийгаачийн аав Ж.Төмөрсүх ярихдаа "Зүгээр нэг янгир алсан хулгайн анчид хүний амь насыг хохироох хүртлээ хонзогнохгүй байх. "Би амиа алдах юм байна. Та нар намайг алах л юм байна даа” гэж хэлсэн бичлэг нь байгаа шүү дээ. Тэгэхээр уул уурхайн компаниас өөр хүний амь насаар асуудлыг шийдэж зүрхлэх хэн байдаг юм бэ. Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалгааны гол ажлыг хүү минь хийж байсан” гэжээ.

Тэгвэл яг хэн гэдэг уул уурхайн компани байж таарах вэ. Ямартай ч Тост, Тосон бумбын нуруунд 18 компани лиценз эзэмшиж байгаа.Тэгэхээр 18-уулаа хавсраад хүн амины хэрэг хийгээгүй нь лавтай. Дээрх компаниудын 17-нь хайгуулын зөвшөөрөлтэй бол 1-нь ашиглалтын эрхтэй байгаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 50 хувийг нь эзэмшдэг "Саус гоби коэл транс” гэх компани асар том талбай авч чаджээ.

Тодруулбал Гурвантэс суманд яг одоо олборлолт хийж байгаа "Монголын алт”, "Саусгоби сэндс”, "Чинхуа МАК” зэрэг ком­паниудын ли­ценз бүхий талбайг бүгдийг нийлүүлснээс даруй 4-5 дахин том тайлбайтай аж. Мөн Монгол Улсын хилээс 50 км дотогш газар нутагийг хамарчээ.

Үүнээс гадна тэнд Шанд, Жигжидийн гол, Наранбулаг, Бүлээн булаг, Сайрын усны гол, Задгай гол, Тээгийн булаг, Замын шанд булаг зэрэг урт нэртэй хуульд хамрагдах 10 гаруй булаг, шанд, горхи, түүнчлэн Хөдөө худаг, Цагаан тоорой, Шар тоорой, Өвөр задгай, Гурван худаг, Сайрын усны баруун буудал, Жигдэн зэрэг тоорой модны арав гаруй бүс газар байгаа юм байна.

Энэ компаниас дутахааргүй том талбайд лиценз авсан "Жавхлант орд”гэх Хятад эзэнтэй компани мөн байгаа юм байна. Гурван тэс сумынхны амжиргаагаа залгуулдаг тариан талбайд зөвшөөрөл эзэмшдэг уг компанийг нутгийн удирдлагууд шүүхэд өгсөн боловч шүүхийн шийдвэр Жавхлант ордын талд гарчээ.

Харин Б.Чойжилсүрэнгийн компанийг мөн шүүхэд өгсөн боловч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, маргаантай байгаа юм байна. Тэгэхээр Тост, Тосон бумбын нуруу гэх газрын хамаг талбайг ганцаар авсан гол компани болох "Саус гоби коэл транс” компани л нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Унаган байгалийн гол газрыг тэр чигээр нь шахуу аваад, маргаан үүсгэж байгаа учир хүн амины хэрэгт Б.Чойжилсүрэнгийн компанийг сэжиглэж болохоор байгаа юм.

Мөн түүнийг эсэргүүцэх ямар шалтаг шалтгаан байгаа болохыг талийгаач Т.Лхагвасүмбэрэл судлан олон нийтэд танилцуулдаг байжээ. Талийгаачийн ар гэрийнхэн уул уурхайн компанийг сэжиглэж байгаа ч хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэхэд нэлээд эргэлзээтэй байгаа юм байна. Учир нь өмнө нь Т.Лхагвасүмбэрэлийг удаа дараа халдлагад өртөж байхад, Өмнөговь аймгийн гурван тэсийн цагдаа нар огт тоогоогүй, хэрэг илрүүлэхийн төлөө ажиллаагүй аж. Үүнээс гадна хотын цагдаа нар болохоор "Чи өөрийгөө хутгалчихсан юм биш үү. Монголд халдлага байдаггүй хэмээн үл ойшоож байсан аж. Тэгээд ч халдлага үйлдсэн, гэмт этгээдүүд тухайн үед "цагдаа нар бидний гарт байгаа” хэмээн сүрдүүлж байжээ. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2011, 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй "Саус гоби коэл транс” компанийн 50 хувийг эзэмшдэг болохоо мэдээлсэн байна. Харин үлдсэн 50 хувь нь хэнийх болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч гадаад хүн байж болзошгүй байгаа юм.

Н.Ганаа

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хөрөнгө орлогын мэдүүлгээс

 
SHUURHAI.MN
 
http://www.photonews.mn/post/18195.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler