|
Видео

Шинэ мэдээ

Д.Чойжилсүрэнгийн “Хурд” компани 3 хүний аминд хүрчээ

УИХ-ын гишүүнээр хэлд амтай томилогдож, саарал ордонд заларсан Чойжилсүрэн гэгч эр ямар хууль санаачилж, сонгогс олондоо ямар гавьяа байгуулсан нь тун тодорхойгүй. Өмнө нь ОХУ-аас машин зөөж зардаг байсан энэ эр харин улс төрд орсноор бизнесээ тун амжилттай өргөжүүлж, "Рапид харш”, "Апартмент”, "Хүннү”, "Нарны хотхон” хороолол гэсэн гос нэртэй том том байшингууд барьж, зарж хөлжиж байгаа нэгэн. 
 
Ер нь л Нийслэлийн байршил сайтай газар бүхэнд "Хурд”-аар овоглосон барилгууд сүндэрлэж буй. Тэр ч бүү хэл  улсдаа ганцхан буй Хүүхдийн урлан бүтээх төвийн хашааны нэг хэсэг хүртэл өдгөө "Хурд”-ынх болчихсон байгаа. Төв цэнгэлдэхийн газар, Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаа, Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр хороолол нэртэй өндөр өндөр байшин барьж байгаа эрхэм гишүүний "Хурд” нэртэй энэ компанид хууль үйлчилдэггүй. Бас барьсан хороолол болгон нь хүний аминд хүрдэг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байна. Саяхан гэхэд л тус компанийн Хан-Уул дүүрэг дэх "Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Тэрээр баригдаж байсан барилгын таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Үүнээс өмнө яг  яг жилийн өмнө Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаанд тулгасан "Хурд групп" ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын талбай дээр ажлаа хийж явсан 40 орчим насны эрэгтэй хүний дээрээс хавтан, төмөр нурж дарсанаар  алтан амийг нь харамсалтайгаар авч одсон. Мөн  2012 оны намар "Хурд групп"-ийн "Рапид харш" хотхоны барилгын талбайд аюулгүй байдал хангагдаагүйн улмаас ноцтой осол гарч кранчин залуу амиа алдсан.
 
Үүнээс гадна одоогоос хэдэн сарын өмнө "Хурд групп”-ийн "Хүннү-2222″  гэх сүртэй нэртэй энэ орон сууцны хорооллын гүйцэтгэгч "Мөнх Отог” нэртэй  компанийн  гагнуурчин залуу И.Хишигдорж осолд орж, насан туршдаа тахир дутуу нэгэн болж хоцорсон. УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн хүргэн, "Мөнх Отог” компанийн захирал Б.Баттөр тухайн үед осол аваарт орсон залуугийн хувь заяагаар тоглож, кранчин Ө.Өнөржаргалд "Чи мэдүүлэг өгөхдөө оосорлогч, дохиочин манайд байдаг. Хохирогчийн толгой руу цохисон ачаа манай компанийн ачаа биш. Хажуу талын эмэгтэй хүмүүс гуйгаад байхаар хүнд ажил хийж байгаа юм байна гэж өрөвдөөд би тусалсан гэж худлаа хэлчих. Чи угаасаа төлбөрийн чадваргүй юм  чинь төлбөр төлөх тал дээр компани  чамд туслана” гэж мэхлээд худал мэдүүлэг өгүүлжээ. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хааж, "Эмчилгээ хийлгээд гарсан болон эмчилгээ дууссаны дараа сувилалд явуулах зардал, эмчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал, зургаан сарын цалин өгнө” гэж гарын үсгээ зураад баталгааны хуудас хийж өгсөн Д.Чойжилсүрэнгийн хүргэн Баттөр ч сураггүй алга болжээ. Зургаан сарын цалин... Энэ бол их мөнгөтэй баян хүмүүст тийм ч их мөнгө биш. Гэвч тэд насан туршдаа тахир дутуу болж, хүзүү нургуугаа хугалсан залууд энэ мөнгийг өгөхөөс ч татгалзаад л өнгөрч.
 
Том, том  хороолол барьж гурван хүний амь насыг сүйтгэж, нэг залууг насан туршид нь тахир дутуу болгосон  "Хурд” компани ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Өмнөх осол аваараас ч сургамж авч, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарсангүй. Тэд байшин барьж, өндөр үнээр зарж, ашиг олж, харин эзэн нь болох Чойжилсүрэн мөнгө тарааж, төрийн эрхэнд гарч ирсэн хэрэгт орооцолдсон ч ямар нэг ял зэм хүлээсэнгүй. "Хурд хүнс”, "Хурд авто”, "Хурд групп”, "Хаус инвест”, "Апартмент Кей Эйч”, "Сауд гоби коэл транс”, "Сауд гоби блейк гоулд” компаниудын 100 хувийн эрхийг эзэмшдэг энэ баян эрд хүний амь нас бол юу ч биш бололтой.
 
http://www.shudarga.mn/news/16939.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler