| |
Видео
Шинэ мэдээ
Орон нутагт гарах авто ослын тоо нэмэгдэж байна
Нийслэлчүүд жилийн энэ цаг үед найз нөхөд, гэр бүлээрээ хөдөө гадаа явах нь ихсэж, тэр хэрээр зам тээврийн ослын тоо ч нэмэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.
Төв аймгийн Борнуур сумын Тайсийн хөтөл гэх газар Урьхан зоогийн газраас хойш Дархан явах замд "Toyota Nadia” загварын автомашин замын хажуугийн жалга уруу онхолдсон ноцтой осол уржигдар гарчээ. Ослын улмаас жолооч 26 настай С болон 19 настай М хэмээх зорчигч нас барж, 18-26 насны гурван зорчигч гэмтжээ. Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хөтөлд "Toyota Prius-20” автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урсгал сөрж "Toyota Camry” автомашинтай мөргөлдсөн байна.
"Toyota Prius-20” автомашинд зорчиж явсан 77 настай эмэгтэй нийслэлд хүргэгдэж ирэх замдаа нас баржээ. Орон нутгийн замд хурдаа тааруулж, сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Төв аймгийн замд ноцтой осол гарчээ Б.ЭНХ Амралт, зугаалгын улирал эхэлж, нийслэлээс орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Энэ хэрээр зам тээврийн ослын тоо ч өсч байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв. Төв аймгийн Борнуур сумын "Тайсийн хөтөл” гэх газар Урьхан зоогийн газраас хойш Дархан явах замд "Toyota Nadia” загварын автомашин замын хажуугийн жалга уруу онхолдсон ноцтой осол уржигдар гарчээ. Ослын улмаас жолооч 26 настай С болон 19 настай М хэмээх зорчигч нас барж, 18-26 насны гурван зорчигч гэмтжээ.
Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хөтөлд "Toyota Prius-20” автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урсгал сөрж "Toyota Camry” автомашинтай мөргөлдсөн байна. "Toyota Prius-20” автомашинд зорчиж явсан 77 настай эмэгтэй нийслэлд хүргэгдэж ирэх замдаа нас баржээ. Орон нутгийн замд хурдаа тааруулж, сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn