|
Видео

Шинэ мэдээ

Бишрэлт групп “Сарэм Макина”-гийн өрийг төлсөн үү?

 

"Бишрэлт”-ийнхэн монголчуудаа ч бус бас гадныхныг ч залилдаг гэлцэх юм. Тухайлбал, Бишрэлт группийн Удирдах зөвлөл Туркын "Сарэм Макина” компанитай гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохиролцжээ. Гэрээнд заасан үүргээ Туркийн тал биелүүлж 1.810.000 /нэг сая найман зуун мянган/ еврогийн өртөгтэй хуванцар хоолой болон холбох хэрэгслийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт Бишрэлт группийн "Юнико” компанид нийлүүлэн, угсралт туршилтыг нь хийж, гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн аж. Гадны компани гэрээнд заасан үүргээ биелүүлснээ уламжлан төлбөр барагдуулах хүсэлт гаргаснаар маргаан эхэлсэн гэнэ. Туркын тал олон удаа уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн байна. Ийнхүү арга барагдсан "Сарэм Макин” компанийнхан гэрээндээ өөрчлөлт оруулснаар 1.8 сая евро явсаар 500 мянган ам.доллар болж хувирчээ. Гэсэн ч захиалагч тал мөнгөө төлсөнгүй. Тиймээс "Сарэм Макин” компанийнхан шүүхэд гомдол гарган гурван шатны шүүх дамжин сунжирсны эцэст 500 мянган ам.доллартай тэнцэх 646 сая 792 мянган төгрөгийг "Юнико”-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн аж. /http://www.shuukh.mn/irgendavah/903/view/ Гэвч бахь байдгаараа өрөө төлөөгүй байна.

 

Тухайн үед Монгол Улсын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө нэр хүндээ алдаж, хохирсон компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд ханджээ. Тэрээр "Бишрэлт” группэд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлээд, төлбөрөө бүрэн барагдуулж чадаагүй БНТУ-ын "Сарэм макина” компанийн асуудлаас болж БНТУ-ын тал гомдолтой байгаа тухай мэдээлсэн байна. Тус компани Монголын "Бишрэлт” грүпптэй хийсэн хэлэлцээрийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар "Бишрэлт" грүппийн "Юнико” ХХК-д 1.810 сая еврогийн үнэ бүхий хуванцар хоолой, холбох хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл нийлүүлэн, угсралт, туршилтыг хийж, харилцан гарын үсэг бүхий актаар хүлээлгэн өгсөн юм байна. Гэтэл нийт үнийн дүнгээс 800 мянган еврог нь төлөөгүй. Үндэслэлгүй шалтаг тоочин, дарамт шахалт үзүүлсээр байгаад төлөөгүй үлдсэн еврогоо 500 мянган ам.доллар болгохоор гэрээндээ өөрчлөлт оруулсан ч, түүнийгээ одоо болтол төлөөгүй байгааг өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлж байсныг http://www.24tsag.mn/content/121886.shtml цахим хуудаст тэмдэглэжээ.



Б.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler