| |
Видео
Шинэ мэдээ
Наадмын сорилго барилдаан энэ амралтын өдөр болно
Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан энэ амралтын өдөр буюу 6-р сарын 26-ны 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно.
Наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд маань нутаг нутгийнхаа болон байгууллага, спорт клубынхантайгаа наадмын бэлтгэлээ базаахаар гал болон энд гарсаар байна.
Ихэнх нь хуучин гардаг газрууддаа гарсан сурагтай. Тодруулбал: Харзтайн амралтанд Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн болон Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээнийхэн айлссан агаад Сэлэнгэ аймгийн Таван-Хан дэвжээнийхэн мөн тэнд гарах сурагтай. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоо Гео-Мандал амралтын баазад гарчээ.
Харин Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-даа уламжлалын дагуу гарсан гэнэ. Мөн энд Хилчин спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай. Булган аймгийн Булганхангайн хүчтэнүүд Дуган хадандаа бэлтгэлээ базааж буй бол Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн энэ жил мөн тэнд шинээр бэлтэлд гарчээ.
Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээхэн Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газар бэлтгэлээ базаахаар саяхан төвхнөөд буй ажээ.
МҮБХ