|
Видео

Шинэ мэдээ

АСЕМ-д зориулж асар үнэтэй байлдааны онгоцууд худалдаж авчээ

АСЕМ-д зориулж асар үнэтэй байлдааны онгоцууд худалдаж авчээ

 

Монгол Улс ОХУ-аас дөрвөн ширхэг "Су-27” онгоц худалдаж авсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Оросын хэвлэлээс орчуулан хүргэсэн мэдээллийг манай Батлан хамгаалах яам үгүйсгэж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Албан ёсоор ОХУ-аас онгоц авсан зүйл байхгүй. Гадаадын сайт дээр яагаад тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна. Мөн авахаар яригдаж байгаа эсэхийг ч тодорхой хэлэх боломжгүй. Үнэхээр тийм зүйл байгаа бол улсын нууцад хамаарах ёстой” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.

Тэгвэл Оросын сайтад дурдсанаар Батлан хамгаалах яам дөрвөөр тогтохгүй онгоц худалдаж авч байгаа юм байна. Харин тэдгээрийн зорилго нь АСЕМ-ын үеэр аюулгүй байдлыг хангах аж.

 

 


 

Засгийн газар Батлан хамгаалах яамны нэг жилийн төсвөөс хэд дахин их хөрөнгө зарцуулан байж, тушаал аван гадаадад сурч буй 300 гаруй офицеруудынхаа цалинг нэг жил гаруйн хугацаанд өгөхгүй "луу унжин” байж тэнгэрт ноёлж буй байлдааны "Су-27” онгоцноос дөрвийг авч сүржигнэлээ. Нэг бүр нь 30 сая ам.долларын үнэтэй /60 тэрбум төгрөг/ дөрөв дэх үеийн "Су-27” онгоцноос дөрвөн ширхгийг авч гаднынханд гайхуулж байхаар нэгийг нь хасаад гадаадад сурч буй 300 гаруй офицерынхоо цалинг тавьчихгүй дээ. Тэдний жил гаруйн цалин "Су-27”-гийн ганц сэлбэгний үнэд хүрэхгүй ш дээ. Уг нь Арабын ертөнцтэй "дайн зарласан" АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхэд хамгаалалтын хоёр онгоц л хангалттай байсан. Харин манайхан дөрвийг авч "томров". 

Эрх баригчид "хоёр цөөднө, гурав сондгойроод муухай харагдана” хэмээн дөрвийг авч хоёр хоёроор нь хооронд нь сүлжилдүүлж АСЕМ-ын зочдод сүртэй харагдуулж, том харагдах гэснээс бус хилийн чанадад жил гаруйн хугацаанд "бүсээ чангалж”, одоо дахиад чангалбал "жинхнээсээ ууцаараа тасарчиж” магадгүй байгаа 300 гаруй офицероо бодсонгүй, тэдний нэр хүндийг гаднынхны хажууд ёстой шавартай нь хутгаж байна.

Өлмөн зэлмэн офицеруудын тухай онигоо удахгүй хилийн чанадаас чих дэлсэх вий. Оросын хэвлэлд дурдсанаар, 240 тэрбум төгрөгийн үнэтэй дөрвөн ширхэг "Су-27” онгоц Монгол Улсын худалдан авалтын зөвхөн эхний хэсэг аж. Монгол Улс дахиад найман ширхэг "Су-27” онгоц худалдаж авах гэж байгаа бөгөөд үүний төлбөрт 480 тэрбум төгрөг зарцуулна.

Үүнээс гадна ОХУ-аас "Су-25”, "МиГ-29” онгоцууд авах талаар Оросын хэвлэлд цухас дурдаж, ийм төрлийн онгоцнуудын нисгэгчид ОХУ-д бэлтгэж байгааг дуулгав. Сонирхуулахад, дөрвөн ширхэг "Су-27” онгоц өнгөрөгч 18-ны өглөө Улаанбаатарын гаднах цэргийн баазад буусан бөгөөд онгоцуудыг ОХУ-д бэлтгэгдсэн шинэ Монгол нисгэгчид унаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, эртнээс төлөвлөж, тиймдээ ч нисгэгчдийг хойд хөршид тусгайлан суралцуулж төгсгөсөн байна. Мэдээж "хоосноо мэдэхгүй их зан гаргадаг” эрх баригчид ОХУ-аас аваад АНУ-аас авахгүй байх нь Вашингтоны холбоотнуудаа гомдоосон хэрэг болох учраас АНУ-ын "Lockheed Martin” компаниас гурван ширхэг "С-130 Геркулес” хэмээх цэргийн тээвэрлэгч онгоц худалдаж авахаар болсон.

 

 

 "С-130 Геркулес" цэргийн тээвэрлэгч онгоц танк буулгаж байгаа нь


 

Холливудын кинон дээрээс л харах боломжтой нүсэр том, ногоон өнгөтэй эдгээр тээвэрлэгч онгоцнууд нэлээдгүй өндөр өртөгтэй. Ямартай ч, дотроо хэд хэдэн онгоц багтаачих энэхүү нүсэр "төхөөрөмж”-ийг жолоодоход Аляскын үндэсний хамгаалалт /Alaska national guard/-аас тусламж авч байгаа бөгөөд тэндхийн сургагч багш нар тун удахгүй манай нисгэгчдэд зааж эхлэх аж. Тэгвэл нийслэл хотын ойролцоо ирээд буй дөрвөн ширхэг "Су-27” онгоцны нисгэгчид анхны байлдааны даалгавраа хүлээн аваад байгаа аж.

Тэд АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын дээгүүр нисч, 53 орны Төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг ханган ажиллах аж. Тиймээс наадмын дараах өдрүүдэд олон жолоодлогот байлдааны онгоц, супер сөнөөгч "Су-27”-нууд Улаанбаатарын тэнгэрт сүлжилдэж гайхамшгийг үзүүлэх нь дээ.

 

 

Төгс 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler