| |
Обама хохирогчдод хүндэтгэл үзүүлэв
Афганистан гаралтай Омар Матин гэгч халдлага үйлдэж 49 хүн аминд хүрсэн билээ. Тэрээр ижил хүйстнүүдийг үзэн яддаг байсан хэмээн түүний экс эхнэр мэдэгдсэн юм. Харин уг халдлагыг Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээсэн. Гэхдээ Ерөнхийлөгч болон Холбооны мөрдөх товчоо Орландогийн халдлагыг хэт даврагч бүлэглэл захиалсан гэх нотолгоо бага байгааг онцолсон юм.
Обама хохирогчдод хүндэтгэл үзүүлсэний дараа хэвлэлийнхэнд "Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Би энэ өдрийн хэзээ ч мартахгүй. Хэрвээ энэ захиалгат аллага бол захиалга өгсөн этгээдийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдье” гэж хэлжээ.
Орландогийн цагдаагийнхан өчигдөр Матины эхнэр Нор Захи Салман гэгчийг баривчилсан байна. Цагдаагийхан нөхрөө халдлага үйлдэхийн мэдэж байсан хэмээн буруутган эмэгтэйг баривчилжээ. Харин Матины эх Захи гэгч "Миний хүү террорист биш” хэмээн "AFP” агентлагт ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг