|
Видео

Шинэ мэдээ

Египетэд оросын А321 нисэх онгоц сүйрсэн шалтгааныг нэрлэжээ

 

2015 оны аравдугаар сард Синайн хойгийн агаарт сүйрсэнзорчигч тээврийн Airbus А321 нисэх онгоцыгегипетийн хэт даврагч үзэлт «Ансар Бейт аль-Макдис» (одоо «Вилаят Синай» гэдэг болсон)бүлэглэлийн гишүүд дэлбэлсэнгэдэгт АНУ-ын эрх баригчид итгэлтэй байна. Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан ингэж мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.

 

"Агаарын хөлөгт гар хийцийн тэсрэх төхөөрөг оруулж, хөлгийг сөнөөсөн энэ бүлэглэлийнхэн оросын нисэх онгоцыг устгасан гэж бид үзэж байна” гэжТТГ-ын тэргүүн АНУ-ын конгрессын сенатын тусгай хорооны хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна.

 

Оросын нисэх онгоцыг сөнөөсөнлалынхны тухай Бреннан ярихдаа, «Ансар Бейт аль-Макдис» нь угтаа треррорын "Исламын улс” бүлэглэлд нэгдсэн юм гэж тодруулан тайлбарлажээ. 2014 онд «Ансар Бейт аль-Макдис» бүлэглэлийн гишүүд ИУ-ынтолгойлогч Бакр аль-Багдадид үнэнч байгаагаа тангарагласан байна. Үүний дараа нь уг бүлэглэл «Вилаят Синай» гэдэг нэртэй болжээ.

Шарм-эль-шейх хотоос Санкт-Петербург рүү нисч явсан Airbus А321 нисэх онгоц 2015 оны аравдугаар сарын 31-нд Синайн хойгт унасан юм. Энэхүү сүйрлийн улмаас 224 хүн амь үрэгджээ.

 

 

С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler