![]() |
Видео
Шинэ мэдээ
Цөсөө цэвэрлэх хялбар арга

Хэрэв та цөсний чулуутай бол гэрийн нөхцөлд эмчийн зөвшөөрөлгүй угааж болохгүй. Учир нь цөс угаагдаж чулуу хөөгдөх зуураа цөсний сувагт том чулуу тээглэж бөглөрөх аюултай. Ингэснээр та амь насаа ч алдаж магадгүйг анхаарах хэрэгтэй.

Танд ганцхан өдрийн дотор маш цөөн элбэг материалаар цөс цэвэрлэх аргыг хүргье.
Юуны өмнө та 2ш Grapefruit буюу исгэлэн жүрж, оливын цэвэр тос, Magnesium Sulphate 3-г бэлдсэн байх хэрэгтэй ба цөсөө цэвэрлэх өдрөө аль болох хөнгөн хооллож, 14 цагаас хойш уснаас өөр зүйл уухгүй, юм идэхгүй байх хэрэгтэй.
Ууж эхлэхээс 2 цагийн өмнө 800мл усанд амны том халбагаар 4 удаа магнезиумаа хийж сайтар хутгаад хөргөгчний доод талд хийнэ. /хэт хөргөж болохгүй/ Жимсээ шахаж шүүсийг нь гаргаад жимсний эдгүй зөвхөн цэвэр шүүс нээс 195мл-г авч дээр нь 125мл оливын тос хийж холиод сайтар хутган мөн хөргөгчиндөө хийгээрэй.
- 18 цагт бэлдсэн уснаасаа 200мл-г ууна.
- 20 цагт мөн ижил хэмжээтэйг уух ба энэ хооронд аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй шүү.
- Орой унтахын өмнө буюу 22 цагт бэлдэж тавьсан оливын тос болон жимсний ундаагаа нэг амьсгаагаар уу. За тэгээд аль болох хөдөлгөөн багатай өндөрдүү дэрэн дээр толгойгоо тавиад маш тайван унтахыг хичээгээрэй.
- Өглөө 6 цагт босч үлдсэн уснаасаа дахин 200мл уугаарай.
- 8 цагт үлдсэн 200мл усаа ууна. Ингээд л боллоо.
Энэ цэвэрлэх эмчилгээг жилд 1 удаа хийж бие организмаа цэвэршүүлж, тэр дундаа цөснийхөө чулуунаас ангижирч болно.
Etoim.mn
