| |
Цэвэрлэх байгууламжийн засварыг дуусгажээ
УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг цоорсны улмаас яаралтай засварлах шаардлага үүсэн билээ. Тиймээс Цэвэрлэх байгууламжийн элэгдэж нурсан бетон хийцийн засварын ажлыг өнгөрөгч бямба гаригийн шөнө 03.00 цагт эхэлсэн юм. Уг ажлыг хийх явцад иргэдийн хэрэглээний усанд хэсэгчлэн хязгаарлалт хийж, аль болох бага ус хэрэглэхийг анхааруулсан билээ. Засварын ажлыг 48 цагт хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байсан ч хугацаанаасаа өмнө буюу өнөөдөр өглөө хийж дууссан байна.
Уг засварын ажилд 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд дахин эвдрэл үүсэхгүй гэх баталгаагүй аж. Учир нь Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд шинэ байгууламж ашиглалтад оруулахаас нааш энэ мэтийн эвдрэл гарна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Жил бүр урсгал засвар хийгддэг ч эвдрэл, гэмтэл гарсаар байдаг аж.