|
Видео

Шинэ мэдээ

Өрсөлдөгчгүй сонгууль

Өрсөлдөгчгүй сонгууль

 

Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчид тус аймгийн сонгуулийн хороог огцрохыг шаардав. Бие дааж болон МАН-аас нэр дэвших хүсэлтэй 15 иргэн сонгуулийн хороонд заасан хугацаанд холбогдох бичиг баримтаа өгсөн ч эрхийг нь хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар хассан ажээ. Үүнтэй холбогдуулан Захиргааны  
хэргийн анхан шатны шүүхээс эдгээр иргэдийг буруугүй гэсэн шийдвэр гарч, сонгуульд өрсөлдөх эрхийг сэргээх талаар шаардлага тавьж.

Гэвч тус аймгийн сонгуулийн хороо шийдвэрийг үл тоон нэр дэвшигчдийг бүртгэлгүй өнөөдрийг хүрчээ.
Тэдгээр 15 иргэн сонгуулийн хороондоо удаа дараа шаардлага тавьж, хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөөгүй өгөөд сонгуулийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай ярихад "Би даргатай холбоо бариагүй хоёр хонож байна, хаана байгааг нь мэдэхгүй” гэсэн аж. Нэр дэвшиж чадаагүй 15 иргэн "Энэ мэтээр цаг хугацаа хожин, Дархан-Уул аймгийн есөн тойргийн 35 мянга орчим иргэдийн сонгох, бидний сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн суулт зарлахаа өчигдөр мэдэвдэв.

 

З.ЭНХЖИН

 /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler