|
Видео

Шинэ мэдээ

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шударга өрсөлдөх боломжийг хааж байна

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шударга өрсөлдөх боломжийг хааж байна Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж,хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр энэ асуудлаар аймгийн МАН-ын удирдлагууд СЕХ-д хандлаа. Дархан-Уул аймгийн МАН ИТХ-д нэр дэвших 33 хүний холбогдох материалыг хуулийн дагуу хугацаанд нь бүрдүүлэн өгсөн. Гэтэл 33 хүнээс нийтдээ 7 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс аймгийн Сонгуулийн хороо татгалзжээ. Тодруулбал нэр дэвшигч Чүлтэмбатыг ТГ-ын даргын ажилтай холбоотойгоор тавигдсан акт, Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор, Азжаргал, Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн шалтгаанар, Насанбатыг ажлын тайлан тавьж сэтгүүл тараасан, Амарсанааг ажилладаг байгууллагынх  төлөгдсөн өрөөр акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Уг нь сонгуулийн тухай хуулинд хууль зөрчсөн болохыг шүүхээр тогтоосны дараа нэрийн түдгэлзүүлэх ёстой байдаг. Гэтэл аймгийн СХ ямар нэгэн шалгах процесс явуулалгүйгээр зөвхөн иргэдийн өргөдөл гомдлын дагуу нэр дэвших эрхийг нь түтгэлзүүлжээ.
 
 
 Нэрээ хасуулсан 7 хүн аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүх аймгийн СХ-ны шийдвэрийг буруу, нэрсийг бүртгэх ёстой гэж үзсэн байна. Гэвч өчигдөр буюу 6 сарын 9-ний орой 19 цагт аймгийн Сонгуулийн Хороо хуралдаж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
 
 Давж заалдах шатны шүүх хэргийг 21 хоногийн дотор хөөн хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл сонгуулийн сурталчилгаа маргаашнаас эхлэх гэж байхад аймгийн СХ ингэж асуудлыг удаашруулж шударга өрсөлдөх боломжийг хааж байна гэж Дархан-Уул аймгийн МАН хороо үзэж байна. Тиймээс тэд дээд шатны байгууллага СЕХ энэ асуудлыг яаралтай авч үзэн шийдвэрлэхийг хүсэж байна.
 
Г.Дэлгэр

 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler