|
Видео

Шинэ мэдээ

Дорноговийг атгасан Б.Дэлгэрсайхан МОНГОЛ ТӨРД САНААРХАВ УУ

 

Олон улс даяар шуугиан тариад байгаа Панам дахь оффшор дансны мэдээлэл эхнээсээ ил боллоо. Тэдний дунд Дорноговийн дархлагдсан ноён гэгддэг Б.ДЭЛГЭРСАЙХАН ч цохиж явна.

 

 

Түүний хөлжих замналыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарладаг юм билээ. Тийм ч болоод Н.Энхбаярын үед нилээдгүй хөлжих бизнесээ өргөжүүлж, Монголын баялагийг Хятад улс руу зөөх ажлаа эхлүүлсэн гэдэг. Мөн ихээхэн хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр "ААВЫН ХААЛГА” татаж байсан ч удалгүй дарагдсан нэгэн.  

 

Харин Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг энэ сарын 09-өөс эхлэн дэлхий нийтэд ил болгосон. Маш нууцын зэрэглэлтэй тус материалд Монгол Улсаас 49 иргэн оффшор данстай гэх мэдээлэл цацагдаад буй.

 

Б.Дэлгэрсайхан 2005 болон 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байх бөгөөд түүнийг "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлсэн ажээ. 

Оффшор данс нь ил болоод буй Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн юм. Тэрбээр  "Дорнын говь" ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан нэгэн.

 

Тэрээр энэ удаагийн сонгуульд төрсөн нутаг аймгаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвших сурагтай. Гэтэл зарим нэгэн нам бүлгүүд болон ард түмэн оффшор данстангуудыг төрийн өндөр албан тушаалд суулгахгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа

 

Энэхүү мэдээллээс үүдэлтэйгээр нам бүлгүүд болон улстөрчдийн сонгуулийн шоу хийх сонирхол нь давамгайлаад байна уу? Эсвэл үнэхээр улстөрийг оффшор данстангуудаас салгахаар шийдэв үү гэдэгт итгэл бас л хөсөрдөх аж. Тодруулбал: АН одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоороо сор залах тухай дээр дээргүй мэдэгдэж эхэлсэнээс харж болно. Тэгэхээр оффшор бүст данстай гэх энэ эрхэмийг Монголын төрд оруулах нь хонио чононд хадгалуулсан үлгэр болох юм биш биз.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler