|
Видео

Шинэ мэдээ

Шашинлаг хөрөнгөлөг 2-н хэн нь ялах вэ

Шашинлаг хөрөнгөлөг 2-н хэн нь ялах вэ

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацаа яваад эхэлчихсэн энэ үед намуудын нууж байгаа хөзрүүд гэрэл цохиулсаар байна. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр Дорногвь, Говьсүмбэр аймгууд нэг мандаттай байснаа одоо хоёр болсон.
 
 Нэг тойрогт нь Дорноговийн урд талын сумдууд орсон бол нөгөөд нь Хойд талын хэдэн сум нь Говьсүмбэр аймгийн хамт багтаад байгаа. Энэхүү тойрогт 1992 оноос хойшхи УИХ-ын бүх сонгуульд АН-аас ганцхан удаа ганц л нэр дэвшигч ялалт байгуулж байжээ.
 
 
Энэ нь Я.Батсуурь. Гэвч тэрбээр өнгөрсөн сонгуульд МАН-ын Ж.Батсуурьт ялагдсан. Тэр ялагдсанаасаа хойш "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлын алба хашиж байгаад албан тушаалын хэрэгт шалгагдан хоригдсноор буусан. Тиймээс АН-аас түүнд нэр дэвших боломж үгүй болсон.
 

 Тэр үеэс Дорноговийн засаг даргаар 8 жил сууж байгаа П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатартайгаа нэг мандатаа булаалдах болсон. Үүнээс гадна УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг ч тус тойргийг зорино гэлцэж ирсэн. Гэвч түүний хувьд дэмжлэг хүлээх магадлал бага.
 

 Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нэр дэвших эрхээ алдсан бололтой. Засаг даргыг нэр хүнд муутай, байнга хэл аманд өртдөг хэмээн намынхан нь ийнхүү нэр дэвшүүлэхгүй татаж байгаа бололтой.
 

 Түүний оронд МУСГТ Л.Алтангэрэл хэмээх нэгэн нэр дэвших гэнэ. Ноён хутагт Данзанравжаагийн өвийг залгамжлагч Хамарын хийдийг сэргээгч тахилч түүнийг АН нэр дэвшүүлэх сурагтай. Өмнө нь энэ хүн 2004 онд АН, Эх-Орон МАШСН-ын эвслээс нэр дэвшиж байсан ч унаж байсан гэдэг. Тэр үед үед "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх-Орон намаас дэвшиж байсан гэх.
 

 Гэхдээ П.Ганхуягийг түлхэж түүнийг нэр дэвшүүлж байгаа нь хоёр нам дамнасан томоохон бүлэглэлээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэлцэнэ. Тухайлбал түүний өрсөлдөгчийг ялуулахад тэрхүү бүлэглэл үйл ажиллагаагаа чиглүүлж буй аж.
 

 Харин МАН-аас "Дорнын говь”-ийн гэгддэг "Болдтөмөр Ерөө” компаний захирал Б.Дэлгэрсайхан уг тойрогт нэр дэвших гэж буй. Түүнийг сонгуульд ялна гэж олон хүн ярьж байгаа ба П.Ганхуягийг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь ч түүнтэй холбоотой гэдэг яриа бас байна. Гэсэн ч саяхан түүний оффшорт данстай нь илэрсэн.
 
 
Мал мах бэлтгэж, экспортолдог "Дорнын говь” компаниа зарж асар ашигтай төмрийн хүдэр олборлож урагшаа экспортолдог Хятад-Монголын компани удирдах болсон Б.Дэлгэрсайхан янз бүрийн хэл аманд өртөж шүүх, цагдаад дуудагддаг ч цэвэрхэн гарчихдаг нэгэн гэлцдэг. Шашинлаг болоод хөрөнгөлөг хоёр хүний дуэльд хэн ялах нь сонирхолтой юм.


tur.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler