|
Видео

Шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд дараах замыг хааж, автобусны чиглэлийг өөрчиллөө

Ойрын өдрүүдэд дараах замыг хааж, автобусны чиглэлийг өөрчиллөө

 

Өнөөдрөөс нийслэлийн зарим замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлийг дараах байдлаар өөрчлөх тул бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэх болон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу.

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг "Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /V.24-ний 00:00 цагаас/ 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт  "Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 "Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.   

Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд "Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 05 сарын 23-ны  23:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 "Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 "Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг  мэдэгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler