|
Видео

Шинэ мэдээ

Р.Ононг авто замын хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгав

Р.Ононг авто замын хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгав

 

Зам, тээврийн яамны газрын дарга Р.Ононг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хууль бусаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулан шалгаж эхэлжээ. Энэ тухай мэдээллийг АТГ-ын цахим хуудаст "Рэнцэндоржийн Ононг ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” хэмээн бичсэн байв.

 

Энэ талаар тус яамныхнаас тодруулахад "Эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Зам барьж буй компаниудтай л холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсэн, хөрөнгөжсөн байх магадлалтай. Зам барих тендерийн олон ажилд оролцсон хүн” гэж байлаа. Баттай эх сурвалжаас бидэнд өгсөн мэдээллээр Р.Онон нь Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан гэнэ. 2009-2010 онд төсвийн 7.1 тэрбүм төгрөгийн өртгөөр дээрх замыг барьж эхэлсэн. Уг замын ажилд зөвлөх, хяналт тавих чиг үүрэгтэй "Геозураглал” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ЗТЯ-наас шийдвэрлэсэн аж.

 

Энэ үед эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авто замын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас "Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан гэнэ. Тэрбээр жил бүр гаргадаг хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй мэтээр мэдүүлдэг байж. Гэтэл дээрх компани нь гараад ирж. Р.Ононгийн гэр бүл Хан-Уул дүүрэгт "Ривер гарден” хотхонд амьдардаг бөгөөд байрных нь зах зээлийн үнэлгээ 800 сая төгрөг.

Түүнийгээ санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа нь хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад буй аж. Уг орон сууцнаас гадна Баянзүрх дүүргийн нутаг дахь "Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд "Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан "Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.


unuudur.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler