|
Видео

Шинэ мэдээ

Карло Анчелотти “МЮ”-д...?

Карло Анчелотти “МЮ”-д...?

 

Энэ зун Мюнхэн хотын багийг тэргүүлэх гэж буй "Бавария” багийн ирээдүйн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти "Реал”-ын оронд "Манчестер Юнайтэд” багт очиж мэдэхээр байсан гэдгээ өгүүлэв. 

"2013 онд Алекс Фергюсон намайг оройн зоогонд урьсан юм. Тэр өөртөө маш үнэтэй улаан дарс захиалсан. Гэвч би тэр үед "Реал”-тай яриа хэлэлцээр явуулж байлаа. Аливаа дасгалжуулагч туршлага хуримтлуулахын тулд Мадрид хотын багт ажиллаад үзэх хэрэгтэй юм. Хэрэв би испаничуудтай яриа хэлэлцээр явуулаагүй бол "МЮ”-г 100 хувь тэргүүлэх байсан. "Чэлси”-тэй би Премьер лиг, Английн цомд аваргалсан ч намайг халж орхисон билээ. "Реал”-тай хамт би Аваргуудын лигт аваргалсан ч бас л халагдсан. Халагдаж үзээгүй дасгалжуулагч гэж байдаггүй юм. Фергюсон, Липпи, Капелло, Моуринью, Бенитес нар бүгд л халагдаж байсан. Одоогоор халагдаж үзээгүй цорын ганц хүн байгаа нь Гуардиола. Гэхдээ тэр дэндүү залуу байна. Тиймээс хэзээ нэгэн цагт халагдсан дасгалжуулагчдын багийн эгнээнд элсэх л болно” хэмээн Анчелотти ярьжээ.


Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler