|
Видео

Шинэ мэдээ

Хууль зүйн сайд гүйцэтгэх ажлыг гартаа атгах уу

Хууль зүйн сайд гүйцэтгэх ажлыг гартаа атгах уу

 

УИХ-аар хэлэлцэж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслөөр бол Хууль зүйн сайд Монгол Улс дахь бүхий л гүйцэтгэх ажлыг дангаараа хянах бололтой. Хууль зүйн сайд гэдэг бол улс төрийн албан тушаалтан бөгөөд улс төрч хүн. Энэ утгаараа төрийн нууцад хамаарах асуудлуудыг хэн нэгэн улстөрч өөрийн эрхэндээ байлгана гэсэн үг. Гүйцэтгэх ажлыг аль ч улс оронд тусгай албад нь гүйцэтгэдэг. Тусгай албадын үйл ажиллагаа улс төрөөс хараат бус байсан цагт тогтвортой, найдвартай байдаг.

Гэтэл манайд эсрэгээрээ, Хууль зүйн сайдынхаа мэдэлд оруулах гэж байгаа нь төрийн нууц алдагдахаас эхлээд улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдалд ч халтай асуудал юм. Тусгай албадын үйл ажиллагааг улс төрийн албан тушаалтан хянаснаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн улстөрчид хэргийн шалгалтын явцыг дур зоргоороо удирдаж хянах бололцоо бүрдэнэ гэсэн үг. Тиймээс энэ хуулийн төслийг баталж болохгүй гэж эрүүл саруул байр суурьтай УИХ-ын зарим гишүүд санал бодлоо хэлж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler