![]() |
АН-ын амлалтад тэг тавих нэг шалтгаан
АН-ын ажил цаасан дээрээ л бүдгэрчээ. АН-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөр, сонгуульд оролцох хүсэлт хүргүүлэхдээ хачирхалтай гэмээр тайлбар хийсэн нь анхаарал татав. Тэрбээр "2012 онд улс орны хэтийг харж холын бодпоор боловсруулсан "Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж АН үзлээ. "Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоосудалгаанд үндэслэсэн "Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-ын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежерүүдтэйгээ, намьшхаа олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нүр их ажлын ард гарах болно. Бид амжилтгай оролцож ард түмнээсээ олонхийн санал авна гэдэгт итгэж байгаа” гэв.
2012 оны сонгуульд АН-ын тугаа болгож оролцсон гол зүйл нь мэдээж "Монгол хүн-2020” хөтөлбөр. Нийгмийн салбар бүрт хүрч ажиллах амлалт бүхий энэ хөтөлбөрийн үр дүнд тэд УИХ-д олонх биш ч олуулаа болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол хүн бүрг хүрэх учиртай "Монгол-хүн 2020” хөтөлбөр биелэлээ олсон уу гэвэл үгүй. Аль ч нам сонгууль дөхөрөөр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн хэмээн ярьдаг шиг АН-ын удирдлагууд өөрсдөдөө онц дүн тавиад байгаа болохоос хэлж,ярьсан, хэрэгжүүлэхээр тусгасан амлалтыг нь шүүгээд үзэхэд тэнгэр, газар шиг зөрж байна. Жишээ нь, уул уурхайн салбарт өгсөн хэсгийг нь харъя.
"Уул уурхайн ордыг түшигпэн байгуулах компанид Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхай ажиллуупахыг хоршлох, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн хийх орд дээр байгуулах компанийн 51 хувийг мөн төр эзэмшинэ” зэрэг хэд хэдэн заалтыг АН мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Гэвч нам доторх зөрчлөөс үүдсэн талцлаас Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гэрээ, Гашуун сухайтын төмөр замын эзэмшлийн асуудал зэргээс энэ ажил жил гаруйн хугацаанд гацаад байна. Мөн улсын төвсийн хөрөнгө оруулалтаар хайгууп хийсэн ордод төрийн эзэмшлийг 51 хувиас доошгүй байлгах тэдний амлалт "Цагаан суварга”-ын ордыг "МАК”-д 100 хувь шилжүүлснээр талаар болсон нь саяхан. Байгальд орчинд ээлтэй, шилдэг техник, технологийг ууп уурхайн үйлдюрлэлд нэвтрүүлэх, эвдрэлд орсон талбайг бүртгэлд оруулан, буруутай этгээдээр нөхөн сэргээлгэж, тухайн зардлыг упсын төсөвт суутгана хэмээж байсан ч салбарын яамны дансанд байршуулдаг хуучин тогтолцоо хэвээр дөрвөн жилийг үдэж байна.
АН-ын уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цөөн хэдэн ажпыг дурдахад ийм үзүүлэлт гарч байна. Эндээс харахад АН-ын ажил цаасан дээрээ л бүдгэрчээ. Наад захын жишээ дурдахад Засгийн газрын 2012-2014 оны үйп ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг тусгасан ч Засгийн газарт хамтрагчдынхаа барьцаанаас гарч чадалгүй энэ салбарыг элгээр нь хэвтүүлээд байгаа нь бас нэгэн үнэн юм.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
