|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 

УИХ-ын дарга З.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Гадаад хэргийн хорооны дэд дарга хатагтай Жао Шаохуа тэргүүтэй төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга хатагтай Жао Шаохуад Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Тэрээр хоёр улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамтран ажилладаг уламжлалтайг дурдаад Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтаас эхлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалт хүртэл хоёр сар гаруйн хугацаанд Ази, Европыг холбосон олон уулзалтыг зохион байгуулна. Энэ нь Монгол Улсын цаашдын гадаад бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Монгол, Хятадын өндөр дээд түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж байгаа нь хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Зөвхөн өндөр дээд түвшний айлчлалаас гадна манай улсын 100 залуу Хятдад айлчилж, эртний соёлын өлгий, өнөөгийн хөгжлийн илэрхийлэл болсон Нинбо хотод зочилсонд сэтгэл хангалуун байна хэмээн Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлов.

БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга хатагтай Жао Шаохуа цаг зав гарган найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад Улсын Их Хурлын даргад хариу талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал хоёр орны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Цааш үргэлжлүүлэн 2014 онд БНХАУ-ын дарга Си Зинь Пиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр орны хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай байна. Таны хэлсэнчлэн бид хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх нь зүйтэй. Монгол-Хятадын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын Анхдугаар уулзалтаар баталсан баримт бичгийн хүрээнд хийгдэх ажлуудыг эрчимжүүлэхэд анхаарал тавихыг таниас хүсье. Мөн энэ онд хоёрдугаар уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсын Их Хурлын дарга таныг болон Улсын Их Хурлын гишүүдийг энэхүү уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 06 дугаар сарын 29-нд Улсын Их Хурлын сонгууль болж, шинэ парламент байгуулагдана. Монгол-Хятадын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын Хоёрдугаар уулзалтад шинэ гишүүд оролцоно. Манай улсын хувьд парламентын бүрэлдэхүүн солигдсон ч өөрчлөгддөггүй, залгамж чанараа алддаггүй бодлого бол гадаад бодлого байдаг гэдгийг дурдаад Монгол-Хятад-Орос гурван талт хамтын ажиллагаанд монголын тал онцгой ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд амжилттай болж, Гадаад хэргийн дэд сайд нарын стратегийн зөвлөлдөх уулзалтын механизм бүрэлдсэн. Гурван улсын ажлын хэсэг "Талын зам”, "Торгоны замын эдийн засгийн бүс”, "Евразийн эдийн засгийн холбоо” уялдуулан Монгол-Хятад-Оросын "Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг эцэслэн тохиролцохоор ажиллаж байна. Эрхэмсэг ноён БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянд халуун мэнд хүргэж байгааг минь уламжлахыг хүсье гэлээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler