| |
Видео
Шинэ мэдээ
Хууль дээдлэх үндсэн үүргээ умардсан Н.Золжаргал ерөнхийлөгч өө?!
Монгол Банк Шилэн данс хөтлөхгүй гэдгээ Сангийн Яаманд албан ёсоор мэдэгджээ.
1 доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байхад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол банкыг хүлээж авч байсан. Гэтэл Н.Золжаргал эрхмийг ажлаа хүлээж авсан цагаас эхлэн ам доллар гэрлийн хурдаар өсч өнөөдрийн байдлаар ам.доллар 2055 төгрөг болж галзуурлаа. Одоо нөөц дууссан. Монгол Банк бол Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэж ажиллах ёстой УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөн ажилладаг байгууллага.
Гэтэл Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөхгүй гэдэгдээ ийнхүү мэдэгджээ. Энэ нь хууль дээдлэх үндсэн үүргээ умартан, хуулийг дагаж мөрдөх журам зэргийг зөрчиж байна Н.Золжаргал ерөнхийлөгч өө?