|
Видео

Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэрийг үл тоожээ

Эрх зүйт төртэй улс орны иргэн бүр хуулиа дээдлэн дагаж биелүүлэх ариун журамт үүрэгтэй билээ. Энэ үүргээ огоорч эрхээ хэтрүүлдэг төрийн захиргааны албан хаагчид олширч байна. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан "ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн байтал Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл гэгч этгээд хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй, иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд хохирол учруулсаар явна.

Тэрбээр 2015 он гарангуут Олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон, ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураахыг хориглох хууль бус чиглэлийг боловсрол, эрүүл мэнд зэрэг газруудад өгчээ.

ҮЭ-ийн гишүүн нь татвараа ямар хэлбэрээр хураалгах асуудал төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны оролцоод байдаг асуудал биш, тухайн байгууллагын хүрээнд л зохицуулдаг асуудал.

Татвар, суутгал гэдэг хоёр үгний ялгааг ч мэдэхгүй, хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарласан, хууль бус, дураараа дургисан чиглэлийг шүүх авч хэлэлцэн, уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн талаархи ШШГЕГ-ын гурван удаагийн шаардлагад Ц.Энхцэнгэл жишим ч хийсэнгүй.

Түмний эрх ашгийг дээдэлж, төрийн хууль тогтоомжийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Ц.Энхцэнгэлээс олон нийт шаардаж эхэллээ. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэлсэн, бусармаг үйлдлээ даруй зогсоох ухамсар, чин зориг түүнд бий гэдэгт итгэнэм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler