| |
“Хонхны дуу”-нд унтсан 26 жилээс “Үндэсний сэрэлт эвсэл” сэрээх гэнэ
Монгол Улсын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан Монголын Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяаг хүмүүсийн нэг хэсэг нь таних байх. Харин "Алтан шагай”-н О.Заяа гэвэл илүү олдон хүн мэдэх буй за. Монголын эмэгтэйчүүдийг манлайлж, бизнест уруу татаж, эрч хүч зориг нэмж чаддаг хүн бол яах аргагүй О.Заяа. Тэгвэл Хөгжлийн хөтөлбөр намын дарга энэ бүсгүй саяхан "Өрөөл бусдын төлөө өөрийгөө зориулж чадах хүмүүсийг нэгдэхийг уриалж байна” хэмээж, "Үндэсний сэрэлт” нэртэй эвслийг Монголын консератив намтай хамтарч байгууллаа. Магадгүй үүнийг хаёр өнцгөөр харж болох юм. Толгойтой бүхэн нь саарал ордонд шургалахыг боддог болсон өнөө цагт намгүй, намчирхдаггүй хүн цөөхөн. Гэхдээ тэд ирэх УИХ-ын сонгуульд ямар арга заль хэрэглэж, ямар шугамаар гарч ирэх вэ гэдэг л чухал болоод байна.
Харин иргэнийхээ эрх, улс орны хөгжлийг бодож байгаа шударга нэр дэвшигч олно гэдэг хэцүү. Гэхдээ Монгол консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам хоёрт итгэж болохоор сандсаныг нуух юун. Учир нь, тэдний хэлсэн үг, хэрэгжүүлэх ажил нь амьдралд арай ойр санагдсан юм. Тухайлбал, Монгол консератив намын дарга Н.Дашдаваа "Монгол консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам бага хуралаараа түүхэн шийдвэр гаргаж, энэ удаагийн сонгуульд оролцох намуудыг түүчээлж албан ёсны эвслээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, түмэн олондоо тунхаглалаа. Энэ хоёр эвслийн гол зорилого бол Монголын өнөөгийн нийгэмд бугшсан хээл хахууль, авлигатай тэмцэж, төрийн муу муухайг цэвэрлэх юм. Монгол үндэстнийг шинэ гарц, шинэ замаар хөгжүүлэх зорилого тавин ажилахаар бид гэрээндээ тусгасан.
Тийм ч учраас бид цаашдаа амиа бодохгүйгээр Монголын сайн сайхны төлөө, улс үндэсний язгуур эрх ашигаа бодон тэмцэхээ илэрхийлж байна. Энэ хоёр намын эвслийн гэрээ бол эх орноо гэсэн залуус, охидод Монголынхоо төлөө зүтгэх үүд хаалагыг нь нээж, замыг засч өгч байгаа юм. Энэ ч утгаараа өнөөдөр та бүхний орчин тойронд байгаа монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн манай эвсэлтэй нэгдэж, Монгол Улсын төлөө зүтгэхийг би уриалж байна. Монголоо сэрээх цаг, аврах цаг болсон байна. Бид 26 жил 9360 гаруй хоногийг хэн ч биш, улс шиг улс биш болгосон өөдгүй урвагчдад эрх мэдэл олгож өнгөрөөлөө. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан өвөг дээдэс маань олон улс гүрнийг шударга ёсон дор нэгтгэж явахдаа тэр нь зөвхөн зөв хүсэл байсан учираас амжилттай байсан юм. Тийм түүхэн цаг үе, хариуцлагатай цаг үе бидний өмнө тулж ирээд байна. Харин биднийг өнөөдөр авдар савтайгаа, айлын өнчин хүүхэд шиг үлдэх ийм хувь зохиол руу эрх баригчид биднийг живүүлж байгаа нь үнэхээр үндэсний эмгэнэл болж байна. Алтаа ухаж, ирээдүй хойчдоо уух усгүй, уламжлах соёлгүй болгож, хэдхэн халтар цаасаар эх орноо зарж байна. Хонхны дуунд бид 26 жил унтлаа. Сэрцгээе Монголчууд аа, сэрцгээе” гэсэн юм. Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа "Эвсэж бүгдээрээ илүү ихийг биелүүлэе. Энэ гомдол харууслаас хурдан салцгаая. Энэ хүч зөвхөн бидэнд байгааг та бүхэнийхээ өмнө ард түмэндээ ёслол төгөлдөр хэлэхэд таатай байна.
Ингээд Н.Дашдаваадаа болон цаана нь байгаа мянга мянган залууст баярласнаа илэрхийлье. 2016 оны гуравдугаар сарын 30-нд хоёр нам хуралдаж эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг батлалаа. Энэхүү мөрийн хөтөлбөрт улс орноо ядуурлаас гаргах, өр зээлээс гарч баян чинээлэг улс болгох, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, амьдарлын түвшин доогуур өрх айлгүй болгох, бүх хүнийг ажилтай болгох, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэлт хийх зэрэг сайхан алхамуудыг тусгасан. Удахгүй та бүхэнд ном болон очиж. та бүхний өвөрийн тэмдэглэлийн дэвтэр болж, бид дагаж мөрдөх юм. Нүүрснээс гарч байгаа эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, бага үнэтэй цахилгаан эрчим хүчийг ард түмэнд түгээж болно гэж бодож байна. Бид бүхний дунд нүүрснээс цахилгаан эрчим хүчийг гарган авч, цахилгаан эрчим хүчний өндөр үнийг ард түмний нуруунаас хөнгөлөх, зэргэлдээ улс оронуудад нэмүү өртөг шингэсэн бүтээдэхүүнийг хямд үнэтэй гаргаж экспортлох зэргийг мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллацгаая. Энэ мөрийн хөтөлбөрийг дэмжицгээе. Монгол хүн Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол эмлэгийн ямарч үйлчилгээг үнэгүй авах эрхтэй.
Монгол хүн эхээс төрсөн бол иргэний үнэмлэхээ гардаж авдаг байх ёстой. Монгол хүн өөрийгөө 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй гэж нийгмээс гадуурхуулахгүйгээр нийгэмийн даатгалд хуримтлуулсан мөнгөөрөө хэзээ ч тэтгэвэрт гардаг, өөрийнхөө чөлөөт хөдөлмөрийг эрхэлдэг байх энэ эрхийг бий болгож өгнө” гэв. Ийнхүү хоёр нам эвсэж, гэрээндээ гарын үсэг зурсан юм. Өнгөц харсан хэн бүхэнд улстөржилт явж буй хэдий ч улс орны эрх ашгийг хамгаалах, хууль бус үйлдэл хийдэг нөхдөөс харамлах сэтгэл хамт явж байсныг иргэд анзаарсан биз ээ. "Үндэсний сэрэлт эвсэл”, энэ нэр бол сэрээх цагийн дуут дохио ажээ. Ямартай ч АН-ынхан шиг хонхны дуугаар бүүвэйлүүлж 25 жил унтахгүй гэсэн сэрэмжлүүлэг шиг санагдав.