|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдрийн зурхай /2016.04.01/

 Өнөөдрийн зурхай /2016.04.01/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 24. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан  мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлагаШид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Чөтгөр шулмын гэмээр өдөр болох магадлалтай байна. Хий хоосон зүйлд автагдаж дүрсхийсэн ууртай, түргэн цочмог, бусдыг золиосонд гаргахаас ч буцахгүй байдалд орж магадгүй. Өөрийн хий хоосон бодлын боол нь болж болохгүй. Айдас чихүүдэс бодлоос болж үүсдэг гэдгийг та санаарай. Харин та урдах ажилдаа анхаарлаа хандуулж, өөрийн бодол өөрт зөв гэсэн үгийг санаж хийж буй зүйлээ орхилгүй үргэлжлүүлээрэй. Таны хичээл зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй байдалд ортол нь хичээх хэрэгтэй. Эрүүл мэндийн тал дээр өнөөдөр ямар нэгэн асуудал гарахгүй.


Үхэр (4/20-5/20)

Идэвхтэй харилцаа холбоо, аялал худалдааны санаачлага гаргахад тохиромжтой өдөр. Оройн цаг хайрын асуудал таагүй байх нь. Таныг хувийн асуудлаараа эд оролдож байх үед хань тань таныг харамч нарийнаар дуудаж хэрүүл хийх магадлалтай. Шинэ мэдээлэл хай. Реклам цац. Шинэ үйлчлүүлэгч, түншүүдтэй бол. Амгалан тайвныг хадгалж, хэт чармайн хичээхгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэгж эс чадваас мэдрэлийн ядаргаанд орох үндэс суурийг бий болгох магадлалтай.


Хамтатгах (5/21-6/21)

Зорилгодоо хүрэх байр сууриа хамгаалах, бэлгийн эрч хүч өөрчлөгдөх өдөр. Ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох, олон нийт, төр засгийн байгууллагуудад хандахад таатай. Итгэн үнэмшүүлэх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр ер бусын их эрч хүч мэдрэх магадлалтай. Юу ч хийж эхэлсэн амжилттай болно. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас та ашигтайгаар гарч чадна. Хэрвээ таныг хэн нэгэн гомдоовол түүнээс даруй уучлал хүс.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хариуцлагатай өдөр. Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар та өнөөдөр өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Амьдрал үргэлж хүссэнээр болохгүй шүү дээ. Өөрийн хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Та аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл.


Арслан (7/23-8/22)   

Өөрийн идэвх зүтгэлийн үрээр карьераа дээшлүүлэх таатай боломж олж авч чадна. Таны бүх үйл ажиллагаа, үйлдэлд болгоомж, хичээл зүтгэл, нямбай нягт байдал шаардагдана. Эрсдэлтэй эрс өөрчлөлт хийж амьдралын хэв маяг, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхөд гэмгүй. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарна. Төлөвлөгөө ба зорилгоо нууцлах хэрэгтэй. Ханиад томуу тусах, биеийн эсэргүүцэл муудах, халдвар авч болзошгүй тул анхааралтай бай.


Охин (8/23-9/22)    

Мөрийтэй тоглоомд таагүй. Хайнга байдлаасаа болж хувь заяаны шивнээг сонсохгүй нь сэтгэлээр бүү уна. Бүү залхуур. Ажлаа төлөвлө. Зорилгодоо хүрэх стратегийг боловсруул. Эрсдэл түрэмгий үйл ажиллагаанаас зайлсхий. Магадгүй зээл авах эсвэл ивээн тэтгэгч олох болно. Ихэнх нь урагш хөдлөх сайхан суурь босгох боломж гарч ирнэ. Бүх зүйл таны хурдан шаламгай байдлаас хамаарна. Ганц бие хүмүүс романтик болзоонд явах ба харин гэр бүлтэй хүмүүс нь сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөнө.


Жинлүүр (9/23-10/22)   

Хувийн бизнест таатай нөхцөл бүрдэнэ. Найдвартай хамтрагч хайх хэрэгтэй. Мөнгө тусламж авахад тохиромжтой. Энэ өдөр та уулыг ч нураах хүч чадлыг мэдэрнэ. Амьдралын чадамж, бэлгийн амьдрал, хувийн дур булаам байдал нь өсөх магадлалтай. Шинэ ажил эхлэхэд туслалцаа үзүүлэх нөлөөтэй шинэ танилтай болохыг үгүйсгэхгүй. Магадгүй өнөөдөр таны ажил хэрэг төлөвлөж байснаас илүү бага хугацаа, хүчийг шаардах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр та бусадтай харьцахдаа эелдэг байх хэрэгтэйг сануулж байна. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сэтгэл хангалуун бус байдал уйтгар гунигаас болж алс хол аяллаар явахыг хүсэх болно. Өөрчлөлт бол баяр хөөр гэдгийг сана. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөөр хэлбэл та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл яг одоо амрах нь тохиромжтой. Албан газрын хов жив таныг залхаах болно.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр тоглоомчид, гэр бүл зуучлалаас завшаан эрэгчид, бусад адал явдалд дурлагсад эрс идэвхэжнэ. Магадгүй шинэ танилтай учирч амьдралын хэв маягийг бүрэн өөрчилнө. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хувийн амьдрал тань таатайгаар өөрчлөгдөнө. Гэхдээ түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бөгөөд дараа нь элдэв асуудалд орохгүйн тулд хэлэх үг, үйл хөдлөлөө цэгнэж байхыг сануулж байна. Энэ ордны настайчууд өнөөдөр даралт ихсэх, дотор муухайрч болзошгүй тул гадуур явахдаа хэн нэгэнтэй заавал хамт явахыг сануулж байна.


Матар (12/22-1/19)   

Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Ямар нэг зүйлд хязгаарлагдаж амьдарна гэдэг энэ ордныхны хувьд нэлээд хүнд байдаг ч энэ байдалтай дасан зохицож чадвал амьдрал чинь илүү хялбар болох болно. Таны нэр хүнд өсөж, олон нийтийн арга хэмжээнд оролцох урилга тасрахгүй. Ажлын байран дээрх бяцхан цэцэрлэгт хүрээлэн эсвэл сайн ном таны зүрх сэтгэлд ойр санагдах болно. Бусдын санаа бодлыг ойлгож, үг яриагаараа бусдыг татах чадвар тань олон хүмүүст таалагдах болно.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр маш чөлөөтэй байж бүтээлч чадвараа ашигла. Танд бүх төрлийн санаа төрөх болно. Энэ бүгдийг цаасан дээр тэмдэглэж яаж хэрэгжүүлэх талаар бод. Хэдийгээр том жижиг олон санаа хоорондоо холилдсон мэт санагдаж болох ч том зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг сана. Та өнөөдөр өөрийнхөө бодол санааг цэгцлэх нь маш үр дүнтэй байх болно. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн альбом үзэж, таны амьдралд тааралдсан хүмүүс, очсон газар орноо эргэн дурсаж өөрийгөө олж нээ.


Загас (2/19-3/20)

Төлөвлөлт цагийн байдал орчин тойронд нэн тааламжтай. Хотоос гарах, гэр ба албаны мебель солих явдал танд урам зориг оруулна. Байдал өөрчлөгдөхийг хүлээх болон романтик байдал нь ажил хэргийн хамтрагчтайгаа асуудлыг шийдэхэд тусална. Өмнөх өдрүүд хүнд өнгөрсөн ч та өнөөдөр сэтгэлээр өөдрөг байх болно. Гэр бүлийн харьцаанд хүндрэл учирч болзошгүй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler