|
Видео

Шинэ мэдээ

Лаг ажил, лаг пи-ар


Энэ жил манай улсын ихэнх аймаг цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндэрч байгаа. Цаг үеийн энэ хахир байдалтай уялдуулан МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах "Нэг хүүхэд-нэг нэмнээ", "Малчин оюутан" аяныг зохион байгуулж буй. Тэд энэ аяныхаа эхлэл болгож "Илгээлтийн эзэд" хэмээх хамтарсан тоглолтоо Улааанбаатар хотод хийсэн бөгөөд орлогоо малчдад зориулна хэмээсэн.

Баглаа цэцгийн оронд боодол өвс, алд цэнхэр хадагныхаа оронд нэг нэмнээ ч болтугай авч ирэхийг уриалсан тоглолт гурван өдөр танхим дүүрэн үзэгчтэй, халуун алга ташилтан дунд өндөрлөсөн юм. Тэгвэл ийн хоёр гавьяатын санаачлагаар түүчээлсэн халуун сэтгэлт монгол ахан дүүсийн бэлгийн цуваа малчны хотруу өнөөдөр хөдөллөө.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler