| |
Видео
Шинэ мэдээ
Бургастайн боомтод шаардагдах хөрөнгийг шийдлээ
Манай улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн БНХАУ-руу мах экспортолж эхэлсэн. Эхний ээлжинд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан өмнөд хөрш рүү 16 тонн мах экспортолсон.
Гэрэл зургийг MPA.MN
Цаашид тус боомтыг байнгын ажиллагаатай болгож, экспортлох махны хэмжээг нэмэх тухай яригдаж буй.
Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь "Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолборыг шинэчлэн засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ. Мөн хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Цаашид тус боомтын зардлыг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
В.Бат