|
Видео

Шинэ мэдээ

"Ч.Сайханбилэгтэй утсаар ярьж саналаа хэлсэн”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг онцолж,  тус намд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын чуулган завсарласан байгаа энэ хугацаанд иргэдтэй сонгогчидтой уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудыг сонирхон шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэл жирийн иргэдэд нөлөөлж улмаар хоногийн хоолонд мах бус таван цул хэрэглэдэг болсон байна. Мөн хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдээ, жижиг дунд үйлдвэрлэгчидээ НӨАТ-ын хуулиар далайдган дарамталж байна” гэж хурлын эхэнд онцолсон юм. Хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг тэрбээр өглөө.

-МАХН, МАН ирэх сонгуульд эвсч орох тухай асуудал худлаа сенсааци төдий байсан гэх мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэж намуудын ахмад гишүүд төдийгүй ард түмэн үзэж байгаа. Миний зүгээс МАН, МАХН-ыг хамтрах ёстой гэж үзэж байгаа. Сөрөг хүчин ч МАН, МАХН-ын эвсэхийг дэмжиж байгаа шүү дээ.

- Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ асуудалд намын зүгээс барьцаа хийж, цаг хугацаа алдсаар байгааг та хэрхэн үзэж байна вэ?

-Энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгчтэй байна. Гэхдээ хариуцах сайдыг яаралтай томилох ёстой. Шадар сайдын их ажлын хажуугаар тус яамыг удирдана гэдэг амаргүй шүү дээ. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой байна гэдгийг хэлсэн. Үүний хариуд Ч.Сайханбилэг "Онцгойлон анхаарна” гэж байна лээ.

Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler