|
Видео

Шинэ мэдээ

АН сонсогчдын эрхийг таван хувиар “БАРЬЦААЛАВ”

 АН сонсогчдын эрхийг таван хувиар “БАРЬЦААЛАВ”Сонгууль болоход гуравхан сар үлдлээ. Зургадугаар сарын 29 буюу бариа ойртох тутам АН-ын сонгуулийн суртал чилгааны арга улам нарийсч эхэллээ. Нэгэн жишээ нь ипотекийн зээлийн найман хувийг тав болгосон явдал. Ингэхдээ нийтэд нь бус хэсэгчилж таван хувь руу шилжүүлж иргэдийн амыг тагласан нь цаанаа учиртай.
Тодруулбал, 21 аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт орон сууц худал дан авсан иргэдийн зээлийн хүү таван хувь байх юм.
 
Түүнчлэн нийслэлийн дахин төлөвлөлтийн хү рээнд барьсан орон сууц наас ипотекийн зээлээр авсан бол хүүг мөн адил хэмжээнд бууруулна. Харин хотын төвд ипоте кийн зээлээр орон сууц худалдан авсан тохиол долд хүү буурахгүй гэ сэн үг. Гэтэл энэ маягаар орон сууцтай бол сон 70 мянга гаруй өрх зээлийнхээ хүүг най маас тав руу шилжүүлнэ гэсэн итгэлтэй хүлээж байсан. Учир нь, АН-ын дарга З.Энхболд орон сууцны зээлийн хүүг тав болгож бууруулах боломжтой хэмээн оны эхэнд олон нийтэд мэдэгдсэн билээ. Тиймээс л зээлтэй болон цаашид тус хөнгөлөлтөөр орон сууцтай болох сонирхолтой маш олон иргэн түүний хэлсэнд итгэж, найдвар тавин хүлээсээр өдийг хүрсэн.
 
Харамсалтай нь, таван хувийн зээлээр орон сууцанд орох со нирхол той иргэд, зээлийн хээ хүүг тав руу шилжүү лэх төлөвлөгөөтэй бай сан 50 гаруй мянган өр хийн эцсийн найдвар ийн хүү тасарч оршин суугаа байрлалаараа гадуур хаг даж үлдлээ. АН-ын дар га анхнаасаа зээлийн хүүг бууруулах тухай ярихдаа зөвхөн орон ну таг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт гэдгийг онцолж хэлсэн бол ийм их хү лээлт үүсэхгүй байсан нь мэдээж. Ингэж ил тод байд лаар бус зээлийн хүүг нийтэд нь бууруулах мэтээр ярьсан нь нөгөө л нэг сонгуулийн шоу. Товчхондоо үү гээр дамжуулан АН-ын хан хэл сэн амлалтаа бие лүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг улс төрийн хүчин болохоор дүр эсгэж, сонгогчдоос оноо авах гэсэн оролдлого.
 
Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэр зэрэг биелүүлсэн, хэн хаана, юу хийснийг сонгогчид дүг нэн, аль намынхан дараагийн дөрвөн жилд саарал ордонд залрах эсэ хийг шийдэх мөч тун ойртсон. Тиймээс л АН-ынхан яарч сандран дээрх шийдвэрийг гаргаж, түү нийгээ хоёр үе шаттай хэрэгжүүлнэ хэмээн айлдаад буй. Үүний цаад утга нь хэрэв энэ жилийн сонгуулиар АН-ынхан УИХ-д олонх болбол ипотекийн зээлийг цаашид үр гэлжлүүлнэ гэсэн санааг агуулж буй нь илт. Тодруулбал, "Таван хувийн зээл цаашид амжилттай хэрэгжих нэг л зам бий. Тэр нь АН ирэх сонгуулиар ялах. УИХ-д ядаж л 50 суудал авах.
 
Ингэж байж тэд санаачилж эхлүүлсэн таван хувийн орон сууц ны зээлээ амжилттай хэрэгжүүлнэ” гэсэн агуулга бүхий мэдээллийг АН-ынхан өөрийн чиглэлийн хэвлэлээр дамжуулан өгч эхэл лээ. Ийм байдлаар сонгогчдын эрхийг таван хувиар улаан цайм барьцаалав. Улаанбаатар хотод тэр дундаа төвийн дүүргүүдэд орон сууцанд орсон болон орох гэсэн хүсэлтэй иргэн олон. Ингэхдээ эдийн засгийн хям-рал тай энэ цаг үед найм биш таван хувийн зээлд хамрагдахыг илүүд үзэх нь ойлгомжтой. Иргэдийн энэхүү хүсэл, тулгамдаж буй асуудал дээр нь АН дөрөөлж, тэдний сонгох эрхийг хязгаарлаж байгаа дүр зураг хэр зохимжтой харагдаж байгаа бол. Хэрэв ийм далд санаа агуулаагүй байсан бол иргэдийг хаа-на оршин суугаагаар нь ялгахгүйгээр зээлийн хүүг нийтэд нь бууруулж бо-лох л байсан.
 
Өнгөрсөн долоо хоногт "Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Орон сууц ны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжид Улаанбаатар хотын да хин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийг хамруулна. Ипотекийн найман хувийн зээл тэй, мөн төвийн зур гаан дүүрэгт шинээр орон сууц авах иргэдийг хоёр дугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулна” гэх тайлбар өгсөн.
 
Тод руулбал, сонгуулийн да раа төвийн дүүргийн ир гэ дийн асуудлыг хэрхэхийг шийднэ гэсэн барьцаалсан утга харагдаж байна. Нэгэнт л хуулийг нь ба талж, санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдсэн бол хэдхэн сарын наана, цаана хэрэгжүүлэхэд ял гаа юу байна. Ингэж л АН-ынхан орон сууцны ипотекийн зээлийн хүүгээр шоу, найм, тав гэ сэн тоон дээр тоглолт хийж, сонгуулийнхаа сурталчилгаанд улс төрийн бусад намаас түрүүлж нүүдэл ахиуллаа. Нөгөөтэйгүүр, дээрх шийдвэрийг ямар ч тооцоо судалгаагүй гаргасан гэдгийг эдийн засагчид хэлж байна.
 
Жишээлбэл, орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн тогтвортой, нам дор инфляц чухал. Хэрэв инфляц эргээд өсвөл зээлийн хүүг нэмэ хээс аргагүй. Өнгөрсөн онд хоёр хувьд барьж чадсан инфляц дахин өсөхгүй гэх баталгаагүй гэсэн тайлбарыг тэд өгч байна. АН дээрх шийдвэрийг гаргасан үеэс иргэд дүгнэлт хийн сошиал ертөнцөөр санал бодлоо илэрхийлж эхэл сэн. Жишээлбэл, "Хүмүүсийг эхлээд ядууруулна. Дараа нь өгөөмөр гараа сунгаж, зээлийг чинь таван хувь болгоно гэнэ. Баярлаад да-хин сонгоно. Дараа нь самарна”, "Таван хувьд битгий хуурт.
 
Хамрагдсан хойноо жинхэнэ хөөсөн бөмбөлөгт орсноо мэдэх болно”, "АН сонгуулийн сурталчилгаа хийж байна” гэж жиргэх нь үнэний хувьтай байх магадлал маш өндөр. Хамгийн гол нь сонгогчид аль нэгэн намын өнгөлөн далдалтад хууртахгүй, сонгуульд хариуцлагатай хандаж, сонголтоо зөв хийх цаг ирж байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, авлигыг цэцэглүүлж, ам.долларын ханшийг 2050 төгрөгт хүргэж, ард түмнийг утаагаар хордуулж, амьдарч буй бүсчлэлээр нь ялгаварладаг АН-ынхны ичгүүр сонжуургүй бас нэгэн луйвар энэ болж байна.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.