|
Видео

Шинэ мэдээ

Гэрээ луйвардсан “Самсунг Си Ти” үндэсний компаниудыг сөхрүүлж байна

Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг 2010 онд баталж, төмөр за мын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 км төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Учир нь стратегийн чухал ордуудын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд одоо ашиглаж буй төмөр замаар хангалттай хэмжээнд тээвэрлэлт хийж чадахгүй, түүнчлэн манай улс ойрын 20 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятадтай байгуулсан учраас төмөр замын шинэ гарцуудыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Иймд эхний ээлжид Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн зүгийн зургаан чиглэлд 1800 км урттай төмөр зам барих "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Экспортын төмөр замтай болох энэ ажил ямар нэгэн саадгүй урагшилж чадвал 2015 он гэхэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, жилдээ 50 тэрбум ам.долларын ашгийг олох боломжтой хэмээн тухайн үед тооцоолж байжээ.

Нийт 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан тус төмөр замын төсөлд өнгөрсөн хугацаанд "Чингис” бондоос 200 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төсөл маргаан дагуулж, ул шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн үндэсний компаниудад санхүүжилт олгоогүйгээс 2000 гаруй ажилтан цалингаа авч чадахгүй, туслан гүйцэтгэгчээр ажилласан 13 компанийн үйл ажиллагаа зогсч байгаа талаар өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.

Компанийн төлөөллүүд "Бид гаргасан зардлаа ч нөхөж чадах-гүйд хүрлээ. Төр засаг, яам, төрийн өмчит газрууд бүтээн байгуулалтад оролцсон компаниудыг ийнхүү хохироож байгаад харамсч байна. Тэгш бус гэрээ байгуулж, нэгнийгээ дарамталсан байдлаар хандан, гаднын компанид давуу эрх олгож дотоодын компаниудыг хохирооож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид Солонгосын компанитай гэрээ байгуулсан ч Монголын төрд итгэж бүтээн байгуулалтад оролцсон. Тиймээс төр бидний хохирлыг 100 хувь барагдуулахыг шаардаж байна. Энд 13 компанийн төлөөлөл нэгдэж байгаа ч шинэ төмөр замын газар шорооны ажилд нийт 30 гаруй компани оролцож байгаа” гэсэн юм.

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч болох БНСУ-ын "Самсунг Си Ти” компанид гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам.долларын санхүүжилтийг 100 хувь олгосон байна. Тухайлбал, "Чингис” бондын 200 сая ам.долларын санхүүжилтээс үүнийг "Самсунг Си Ти” компанийн дансанд шилжүүлээд удаж байгаа аж. Гэтэл өнөөдрийг хүртэл үндэсний гэрээт компаниудад ажлын хөлсийг нь олгоогүй гэнэ. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан "Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцалж, эрх шилжүүлэх гэрээг байгуулан "Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын "Самсунг Си Ти” компанийг дээрх ажилд шалгаруулжээ. Улмаар "Эсто”, "Нутгийн буян” , "Бидний зам”, "Транскон” зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 11.7 сая ам метр ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам.доллараар хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулжээ. Гэтэл дээрх компаниудтай нэг ам метр ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу таван ам.доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн бол "Самсунг Си Ти” компани, "Монголын төмөр зам” ТӨХК-тай ам метрийг нь 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүгээс хамаарах 4.9 ам.доллараас БНСУ-ын компани 57.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Үүнийг компанийн төлөөллүүд гэрээний залилан гэж нэрлэдэг гэсэн юм. "Самсунг Си Ти” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая, ашиг орлого 56 сая ам.долларыг урьдчилан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлсэн гэв. Одоогоор үндэсний компаниуд нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 56.2 сая ам.долларыг гэрээний дагуу шилжүүлсэн ч "Самсунг Си Ти” компани "санхүүжилт орж ирээ-гүй” гэх шалтгаанаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоон, үлд сэн төлбөрийг өгөхгүй өдий хүрчээ. Нийт 267 км төмөр замын суурь бүтэц барих ажлыг 8.6 жилийн хугацаанд барихаар шийдвэрлэсэн ч өнөөдрийн байд-лаар нэг см зам ч бариагүй байгааг туслан гүйцэтгэгчид онцолсон. Гэтэл монголчууд төмөр замын бүтээн байгуулалтад нийт 256 сая ам.доллар зарцуулжээ. Тиймээс туслан гүйцэтгэгч компаниуд ойрын хугацаанд сан хүүжилтийг олгохгүй бол цаашид жагсаал зохион байгуулж, тэмц лийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ дуулгав.

Б.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler