| |
Солонгос захирлын хууль бус үйлдлийг хуулийнхан гартаа лавхан оруулжээ
БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхрийг манай хууль хяналтын байгууллагаас "Шинэ төмөр зам”-ын төслийн асуудлаар энэ сарын 18-ны өдөр цагдан хорьж яллагдагчаар татсан. Тvvнтэй хамт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг ч мөн адил саатуулсан. Тэгвэл солонгос улс иргэнийг нь саатуулсанд ихэд эмзэглэж манай улсад суугаа элчин сайдын яамаараа дамжуулан тvvнийг батлан даалтад гаргаж авах хvсэлтэй байгаагаа Улсын ерөнхий прокурорт гаргажээ.
Харин прокурорын байгууллагаас Lee Jeong Yeol цагдан хорьж шалгах vндэслэлтэй хэмээх тайлбарыг өгчээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард АТГ-ынхан Lee Jeong Yeol гэгч нөхрийг шалгахар болж байсан. Гэтэл Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан "Шинэ төмөр зам” төслийн ажлыг 2013 оны сvvлээр шалгаж төсөлтэй холбоотой материалуудыг гартаа оруулан авч ийнхvv нэр бvхий хvмvvсийг тодорхой хэрэг дээр vндэслэн баривчлах болжээ. Учир нь энэ нөхрийн балгаас болж "МТЗ” компани асар их хохирол амсах болоод байгаа юм. Тухайлбал "Самсунг” компани 2008-2009 оны vед концевцийн гэрээгээр "Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон байдаг. Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр "Энержи Ресурс Рейл” ХХК, "Самсунг”-ийн гэрээг "МТЗ”-руу шилжvvлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжvvлж авахдаа "Эрх шилжvvлэх гэрээ”-гээр авсан аж.
Тухайн vеийн эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжvvлэхээс өмнө "Самсунг” компани "Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан vнийн санал нь "МТЗ”-тай хийсэн vнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бvр өссөн учраас олон хvний анхаарлыг татсан аж. Угтаа бол энэхvv мөнгөн дvнгийн цаана "Самсунг” компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг хар төрvvлсэн гэсэн vг.
Тиймээс л "МТЗ”-д алба хашиж буй нэгэн эрхэм өнгөрсөн оны дөрөвдvгээр
сарын 21-нд "Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бvхий хvнээс "Самсунг”
компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асуусан болон
тvvнд нь хариулсан байсныг бид тухайн vед олон нийтэд засвар
оруулалгvйгээр бvрэн эхээр нь мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар эргэн
сануулъя. Дашрамд дурьдахад доорх и-мэйлийг явуулсан хvмvvсийн нэр
хаягийг энэ удаа олон нийтэд ил болгохыг нууцлая.
Хувийн хэвшилд санал болгож байсан vнийн саналаа "МТЗ”-д хэд дахин нугаласан солонгос захирал
"МТЗ”-ын төлөөлөл "Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхvvжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд, матералуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр vед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бvх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа. Миний ойлгож байгаагаар ЭРР дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхvvжигдэнэ гэж явж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зvйлс байдаг юм болов уу?.
"Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт "Самсунг сонгох процесс нь 1. 2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгдсэн. 2. 2011-2012 онд short list хийгээд тухайн компа-ниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд тvvний дагуу материалууд авсан. 3. Тэр материалууд танайд бvгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлvvд тохирч дуусах vед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хvлээлгэн өгсөн” гэсэн хариуг өгсөн байна.
Ямартай ч дээрх хоёр хvний бичсэн и-мэйлээс харахад гэрээ хийж дуусгаад гарын vсэг зурсан тухай "Энержи Ресурс Рейл”-ийн хvн огт дурьдаагvй байгаа юм. Мөн "Самсунг” компани энэ ажлыг хууль ёсны дагуу тендерт ялж аваагvй гэх дvр зураг ч харагдаж буй юм. Хатуухан бөгөөд гашуун vнэнээр бол Lee Jeong Yeol бусадтай их хэмжээний тохиролцоо хийж хувийн хэвшлийн компанид хэлж байсан vнийн саналаа "МТЗ”-д хэд нугалж хэлснээс болж өнөөдөр "Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажил зогсчихоод байгаа юм. Хэрвээ тухайн vед эрх мэдэл бvхий хvмvvс дахин тендер зарлаж шинээр компани шалгаруулсан бол өнөөдөр "Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын ажил ч зогсохгvй нэр бvхий эрхмvvд ч олны анхаарлын төвд орж цагдан хоригдохгvй байсан нь лавтай.
Тиймээс л ЭЦГ-ынхан "Самсунг” компанийн авсан "Шинэ төмөр зам”-ын төслийн нэг болох "Тавантолгой-Гашуун Сухайт”-ын ажлыг эл компанийн захирал солонгос эрхэм яаж авсан бэ гэдгийг нь шалгаж vзэхээр хоёр жилийн хугацаанд баримт цуглуулж, цуглуулсан баримтынхаа vнэн зөвийг шалгаж нягтлахаар ийнхvv ханцуй шамлан орсон хэрэг. Юутай ч ар, араасаа гараа шилэндээ авчихаад буй эрх мэдэл бvхий эрмvvдийн идсэн, уусан гэх хэрэг тун удахгvй vнэн зөвөөр тогтоогдох байлгvй дээ. Тиймээс л олон нийт солонгос захирлыг манай хуулийнхан тийм амархан тавиад явуулчихгvй байлгvй дээ гэсэн бор шувууг нийгэмд тарааж эхэлсэн юм.