| |
Видео
Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас малчдад 10 хувийн зээл олгоно
Засгийн газрын хуралдаанаар малчны зээлийн хүүг 10 хувь болгон
бууруулах шийдвэр гаргасан. Зээлийн хүүг бууруулснаар малчдын зээлийн
хүүгийн ачаалал багасч, ахуй амьдрал болон үйлдвэрлэл эрхлэхэд нь
ихээхэн дэм болох ба малчдын орлого тогтворжиж, мал аж ахуйн
бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх юм. 10 хувийн зээлийг энэ сарын
15-наас өгч эхэлнэ.
Энэ зээл нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөгжүүлэхэд зориулагдана. Үндсэндээ гурван шалгууртай. Нэгдүгээрт малын эрүүл мэндийн графикт ажлуудыг хийсэн байх ёстой. Мөн тарилга вакцинжуулалтад хамруулж мал эмнэлэгтэйгээ байнгын хамтарч ажиллан, мал үржлийн багаар хянуулдаг байх шаардлагатай.
Хоёрдугаарт, тухайн малчин эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж бөглүүлсэн байх хэрэгтэй. Гуравдугаарт, Малчин дансаараа гүйлгээ хийдэг гэсэн шаардлагуудыг тавиад байгаа аж. Эдгээр шаардлагыг хангасан малчныг үйлдвэрлэгч хэмээн үзэж 10 хувийн хүүтэй зээлд хамруулах бүрэн боломжтой болох юм байна.
Т.Гэрэл