|
Видео

Шинэ мэдээ

Ганц бие нумууд хожим гуниг, нулимсаар төгсч мэдэх шинэ дурлалтай учирч болзошгүй

Ганц бие нумууд хожим гуниг, нулимсаар төгсч мэдэх шинэ дурлалтай учирч болзошгүй
ХОНЬ - (3/21-4/19)
Өөртөө итгэлтэй тайван бай. Өдрийн хоолонд урьсан хүн татгалзахын аргагүй сайхан санал танд тавина. Гэвч та давхар ажил хийх цаг өөрт тань байгаа эсэхийг сайн бодож үзээрэй. Хоолны дэглэмдээ анхаар. Олон төрлийн амин дэм хэрэглэ, өдөр бүр дасгал хий, эсвэл явган алх. Хүн зөв газраа зөв цагт байх нь амжилтын үндэс. Тэгвэл ямар цаг ямар алхам хийхээ нарийн тооцоол.
ҮХЭР - (4/20-5/20)
Энэ өдөр амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Гадаад орныг зорьж буй хүмүүс хэрэгтэй бичиг баримтаа мартахаас сэрэмжил. Албан шугамаар уулзалтанд явж буй хүмүүс өөрийгөө таньж мэдэхийн тулд шаардлагатай тохиолдолд зөв сонголт хийж чадна. Зохиолч, багш мэргэжилтэй хүмүүс онцгой бэлэг хүлээж авна.
ИХЭР - (5/21-6/21)
Энэ өдөр аливаа ажлыг удирдахад таатай байх болно. Та юу хэрэгтэй байгааг мэдэрч, хамтран ажиллагсадтайгаа сайтарр зөвлөж, санаа бодлоо нэгтгэ. Эрч хүч байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно. Ганц бие ихрүүд романтик хостой учрах болно. Та анх удаа уулзаж байгаа бол сэтгэл хөдлөлөө барьж, бие биенээ сайтар ойлгохыг хичээ. Өөрөөсөө залуу,эсвэл ахимаг настай хүнд дурлавал гайхах хэрэггүй.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэрэв та нэр төрөө өргөх, амжилт гаргах хүсэлтэй бол ийм хүмүүст амжилт ололт тун ойрхон байна. Мэлхийн ордынхны ажиллах чадвар, практикт хэрэглэж чаддаг чанар, ажигч гярхай байдал ямагт ундарч байдаг. Тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд огтхон ч хэцүү биш байх болно. Таны мөнгөний асуудалд ээлтэй хэвээр байна. Та анх удаа байшин худалдаж авах гэж байгаа бол тохирох үл хөдлөх хөрөнгө бэлэн байна. Сургалт явуулах эсвэл олон нийттэй ажиллахад амжилт гаргана.
АРСЛАН - (7/23-8/22)
Сайтар боловсруулсан төлөвлөгөө бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унаж магад. Тиймээс бага зэрэг зорилгоо өөрчилж, сайхан зүйлийг мэдэрч, өдрийг аятай өнгөрөөхийг хичээгээрэй. Тэгэж чадвал оройдоо өдрийн болсон таагүй зүйлүүдийн учир олдоно. Уран бүтээлч байдал таны эрч хүчийгнэмэх бололтой. Та оюунлаг учраас шинэ түвшинд очихыг эрэлхийлнэ. Халамжтай зан, нийгүүлсэнгүй сайхан сэтгэл тань хайрын холбоогоо улам гүнзгийрүүлж, хосууд халуун дотно яриа өрнүүлэх боломж олдоно.
ОХИН - (8/23-9/22)
Хамтрагчтайгаа эсвэл мэргэжлийн хүнтэй хийх гэж буй зүйлийн талаар нээлттэй ярилцсанаар төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн тус болно. Дуучин, жүжигчин болон олон нийттэй харилцдаг хүмүүст бусдын анхаарлыг татах нь бага зэрэг хүндрэлтэй байх бололтой. Худалдаа наймаа зар сурталчилгааны ажилд амжилт олж ашигтай байх болно. Хэрвээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсч байгаа бол хайртай хүнийхээ сонирхолд нийцүүлэн шинэ сонирхолтой зүйл хийхийг хичээ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Харилцан ойлголцох өдөр. Та цагаа зөв зарцуулж, тэнцвэртэй болго. Үр дүнд нь илүү бүтээмжтэй байна. Таны уран сайхны чадварыг бүгд магтах болно. Магадгүй та итгэхгүй байх, олон бүтээлч чадвараа хэрэглээрэй. Жинлүүрийн ордны зохиолчид дэвшингүй байдаг. Өөрийнхөө түүхийг орон нутгийн сонин, сэтгүүлд нийтлүүлэхээр дахин явуул.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хилэнцүүд нөхцөл байдлыг нарийн мэдэрч, шийдвэр гаргах чадвартай. Олон нийтийн өмнө ярих танд маш сайхан байх төдийгүй таны санал бодол, үзэл санаа олонд таалагдах болно. Та хэт өнгөц зүйлийг сонирхох дургүй, консерватив боловч ихэнх хилэнцийн адил хөгжилдөх дуртай. Бат,найдвартай хөрөнгө оруулалттай төсөл, төлөвлөгөө амжилтад хүрнэ. Бие даалт, реферат хийх, шинжлэх ухааны лабораторид хийх ажил үр дүнтэй.
НУМ - (11/22-12/21)
Гэр бүлийн эсвэл түншийн харилцаанд цав сууж болзошгүй. Эсвэл амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой асуудал үүсч мэднэ. Ганц бие нумууд хожим гуниг, нулимсаар төгсч мэдэх шинэ дурлалтай учирч болзошгүй. Хэрвээ хайртай хүнээсээ болж гуньж гутарч, сэтгэлээр унасан бол, түүнийг уучилж, сэтгэлийн шаналалаасаа сал. Ажлын хамт олон болон найзууд тань өөрсдийн эрх ашгийн үүднээс асуудалд хандсанаар тэдэнтэй харилцаанд мөн таагүй асуудал үүсэх болно
МАТАР - (12/22-1/19)
Өөрийн оюун санаанд төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэх их хүч чадалтай гэдэгтээ өртөө итгэлтэй бай. Та хариуцлагатай байж олон цагаар ажиллах бөгөөд үүний үр дүнд алдар нэр, зорилгодоо хүрнэ. Шийдэмгий байж, санаагаа ойлгомжтой илэрхийлж, харилцаагаа тодорхой байлгаж өөртөө итгэлтэй байх нь таныг хүчтэй болгоно. Оюутнууд цаг үедээ тохирсон сэдвээр хүндхэн даалгавар шалгалт өгнө.
БУМБА - (1/20-2/18)
Од гарагс танд завсарлага авахыг зөвлөж байна. Хувийн орон зайгаа мэдрэмжээр дүүргэж, дотоод үймээн, уйтгар, гуниг бухимдлын учрыг ол. Гэр бүлээс хол явах нь ирээдүйг харах шинэ боломж өгч магадгүй. Хэн нэгнийд зочлох боломжийг бүү алд. Ойр дотны найзтайгаа аялж, сэтгэлээ онгойлгон ярилцах байх. Эрүүл мэнддээ анхаарч амралтаа авсан ч болно.
ЗАГАС - (2/19-3/20)
Од гарагс эерэг чиг хандлагатай байна. Загасныхан хүрэх ёстой зорилгодоо алхам алхмаар ойртох бололтой. Тантай уулзсан хүмүүс таны ажил эсвэл хувийн амьдралд тань чухал ач холбогдолтой тусламж үзүүлэх болно. Тиймээс нээлттэй байж шинэ найз нөхдийн холбоог хүлээж ав. Урлагийн тоглолт хийсэн загаснууд чанга алга ташилт, сайхан магтаал, сайшаалыг хүлээн авна. Энэ онцгой оройг найзуудтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ өнгөрүүл.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler