|
Видео

Шинэ мэдээ

Жинлүүрүүд өнөөдөр хайр дурлалдаа умбах өдөр

Жинлүүрүүд өнөөдөр хайр дурлалдаа умбах өдөр
Хонь - (3/21-4/19)
Өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, аливаад шийдэмгий хандаж чаддаг чадвар тань танд тус болох болно. Аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, аливаа зүйлийг өнгөн талаас нь бус сайтар нягталж, ухаж үзэх хэрэгтэй. Хүүхэд насны тань мөрөөдөл биелэх магадлалтай. Энэ боломжийг ашиглаж, төсөв цагийн хуваариа нягталж, өөрт чухал санагддаг зүйлээс татгалзах хэрэггүй. Магадгүй энэ нь таны амьдралыг ч өөрчилж болох юм. Залуу хосууд хайртай хүнээсээ түр холдож бага зэрэг даажигнах хүсэл төрөх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш юм. Хэрвээ та хэцүү байдалд байгаа бол өөрийн итгэдэг ахмад хүмүүстэй зөвлөж, тэдний туршлагаас суралцах хэрэгтэй.

Үхэр - (4/20-5/20)
Сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байна. Хамгийн эрсдэлтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд зориглон зүтгэ. Од эрхэс таны албан тушаал ахих хүсэл, зорилгод туслахад бэлэн байна. Энэ өдөр үнэт эдлэл болон модоор хийсэн зүйл худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Харилцаа холбоогоо зохицуулна. Бүх л өдрийн турш компьютерийн ард сууж эсвэл утсаар ярьж өнгөрүүлнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь та тун удахгүй баяртай мэдээ дуулахыг од эрхэс амлаж байна.

Ихэр - (5/21-6/21)
Ямар ч саад бэрхшээлийг даван туулж өөрийн амжилтад бахархана. Мэргэжлээрээ дамжаанд сурах, албан томилолтоор явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Энэ нь ирээдүйд зайлшгүй үр дүнгээ  өгөх болно. Таны ажил хэргийг өөрчлөхүйц тааламжтай мэдээ, алтан зөвлөгөө найз нөхдийн дэмжлэг ирнэ. Таны хамтрагч таныг гайхшруулна. Энэ нь таньд шинэ санагдах учраас хүндээр тусах болно. Ойр дотны хүмүүсдээ анхаарал тавих хэрэгтэй. Зоригтой бай. Амжилт гаргахгүй байсан ч бууж өгч болохгүй.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр та хамт олон дотроо удирдагч байж чадна. Шинэ албан тушаалд дэвшиж магадгүй. Өөрийн байр сууриа хамгаалахаас бүү эмээ. Таны зөн билэг үнэмшилтэй, зөв тайлбар хийхэд тань тусална. Лекц, илтгэлүүд амжилттай болно. Ахуйн эд зүйлс худалдан авахад тохиромжтой. Спортоор хичээллэхэд цаг гарга. Завсрын асуудлаар анхаарлаа бүү сарниул. Танилуудтайгаа хөндий харьцах, цагийг зорилгогүй өнгөрөөх нь таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлж мэднэ. Өдрийн эхний хагаст удаан хүлээсэн мэдээг сонсож, хамтрагчтайгаа уулзана.

Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр өрсөлдөгч нартай хийх байнгын тэмцлийн оронд түншүүдээсээ дэмжлэг авах, өөрийн шинэ бодол төлөвлөгөөгөө дээд шатны байгууллага, удирдлагуудад танилцуулах өдөр болно. Ингэснээр та байр сууриа бэхжүүлж чадна. Ивээн тэтгэгчдээсээ зээллэг, тусламж авч шинэ онд шинэ ажил эхлэхэд бэлтгэ. Та зохиол бүтээл туурвидаг бол яг одоо шинэ зохиол бичиж эхлэхэд их таатай байхаас гадна эх хувиа аван хэвлэлийн компани руу явж гэрээ байгуулсан ч болно.

Охин - (8/23-9/22)
Хамт олны үйл ажиллагаа, биеийн хүчний ажил, эрүүл агаарт идэвхтэй амрахад таатай өдөр. Энэ өдөр гэр бүлийн ямар нэг асуудлаа шийдвэрлэх бололтой. Гэр бүлийн харилцаа, романтик учрал, хайр дурлалд ээлтэй үе. Зүүд гол төлөв биелэлээ олно. Ёроолгүй ангал жалга, гуу зүүдэлбэл эмэгтэй хүнээс болж таагүй зүйлтэй учирна. Амьдралд тань удахгүй чухал өөрчлөлтүүд гарах учраас бодож эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Таны сэтгэлийн зовиур болон нууцхан айдас түгшүүр тань ямар ч үндэс шалтгаангүй тул зөвхөн урагшаа зоригтой яв

Жинлүүр - (9/23-10/22)
Оюутнуудыг олимпиад, тэмцээнүүд хүлээж байна. Амжилттай оролцоно. Ялалт байгуулахад л та шүүлгээс чөлөөлөгдөж сайн дүн  авна. Өөрийн боломжоо бодитоор үнэл. Гоо сайхандаа анхаарахад таатай өдөр. Таны санхүүгийн асуудал сайжирч, нөхцөл байдал аз жаргалаар дүүрэн байна. Энэ өдөр мэргэжлийн болон хувийн асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Жинлүүрүүд өнөөдөр хайр дурлалдаа умбах өдөр. Хэрвээ өөртөө итгэлтэй байгаа бол өндөрлөгийг дайран эзэл.

Хилэнц - (10/23-11/21)
Долоо хоногийн эхээр та өөрийгөө шахагдсан жүрж гэж бодож болно. Яагаад гэвэл таны ажил танд ямар л авьяас байдаг, юу хийж чаддагийг чинь харах гээд хүлээж байна. Харин та үүнд үзүүлээд өгөх хэрэгтэй. Гэхдээ байдал хоёр талд байгааг анхаар. Маш их хүч гарган бүтээсэн ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Эрч хүч бага байх тул дарга удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн цомог үзэж таны амьдралд тааралдсан бүхнийг эргэн дурсах нь сэтгэлийг тань жоохон ч гэсэн сэргээнэ.

Нум - (11/22-12/21)
Өнөөдөр та ажил хэрэгч байж ажил төрлийн асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Мөн уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэж магадгүй. Бичиг баримтуудаа тавиур дээр тараан тавь. Ажил хэргээ шинэ жилээс өмнө амжуулах төлөвлөгөө гарга. Үл хөдлөх хөрөнгө болон буяны байгууллага хөрөнгө оруулагч гэх зүйлд өгөөжөө өгөх өдөр. Магадгүй томилолтоор явах нь оны эцсийн ажлыг гүйцэтгэх болно.

Матар - (12/22-1/19)
Баярын өмнөх энэ өдрүүдэд ажилласан хүнд муугүй орлого орно. Оюутнууд шүүлгээ гялалзтал өгөх боломжтой байна. Ажлаа дуусгах хүчтэй байна. Өр зээлээ дуусга. Таны бодол ямар ч ашиг авчрахгүй, зөвхөн таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа харилцаануудыг таслахад муугүй байна. Та найз нартайгаа ер бусын тааламжит харилцаа үүсгэж болно. Танил эмэгтэйчүүд, найз охидын зөвлөгөөнүүд онцгой тустай байна.

Бумба - (1/20-2/18)
Ямар ч ажил эхэлсэн амжилттай болж, жижиг сажиг таагүй байдлуудыг хялбархан арилгана. Илүү хөгжиж дэвшихийн тулд ямар нэгэн шинэ мэргэжил эзэмших, ямар нэгэн шинэ зүйлд мөн суралцах хэрэгтэй. Энэ нь танд шинэ боломжуудыг нээж өгөхөд тусална. Та өсөлт хөгжлөө зогсоох ёсгүй. Эс тэгвээс та амжилтанд хүрч чадахгүй.

Загас - (2/19-3/20)
Үр дүнгээ тооцож дараагийн алхамуудаа төлөвлө. Урьдын асуудлуудаа сана. Ямар нэгэн зүйлсийг мартаж дутуу орхисон байж магадгүй байна. Гол зүйлрүүгээ төвлөрч жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү хандуулаарай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаагаа засах эсвэл асуудлууд үүсэж таны цаг хугацаанаас тань хороох болно. Хэсэг бүлэг хүмүүстэй биеийн тамираар хичээллэх болно. Таны эд хөрөнгөнд тань томоохон аюул гарч ирнэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler