|
Видео

Шинэ мэдээ

Олонхи Хумхынхан хичээл сурлага, ирээдүйдээ эрсдэлтэй алхам хийнэ

Олонхи Хумхынхан хичээл сурлага, ирээдүйдээ эрсдэлтэй алхам хийнэ
Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр огцом түргэн энерги хэлбэлзэж, амаргүй өдөр болох тул тайван уужуу бай. Шинийг санаачилж бодох, бүтээлчээр сэтгэхэд хүнд байх болно. Хийх гэж төлөвлөж байгаа зүйлээ хүмүүст хэлж, мартахаасаа өмнө бичиж тэмдэглэ. Дахин хэлэхэд амьдрал янз бүр байна. Өөрийгөө өдөөж, сонирхолтой байлгахын тулд янз бүрээр оролд. Өнөөдөр cap шилжин хонины ордонд байрласнаар залуус нилээн хөдөлгөөнтэй, тэвчээргүй, уцаартай бөгөөд хэцүү байх болно. Болгоомжгүй байдал осол аваарийг дагуулна. Халуун болон хурц зүйл хэрэглэж байгаа үедээ юу хийж байгаадаа анхаар. Жолооч нар өнөөдөр сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Үхэр - (4/20-5/20)
Холын хамаатан садан эсвэл хөрштэйгээ үзэл бодол зөрчилдөж болзошгүй. Гэхдээ энэ өдөр та хэл амаараа хэнд ч дийлдэхээргүй байгаа учраас бүх зүйл таны талд шийдэгдэх бололтой. Харин үдшийг хүмүүсээс түр зуур холдож, ганцаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Зүүд сайн сайхныг зөгнөнө. Ялимгүй алдаанаасаа болоод та бусдад мартагдах вий. Тиймээс сэтгэл санааны бат бөх байдал эрч хүч зэргээ юун түрүүнд зөв зарцуул. Мөн ямар нэг урьдчилан төлөвлөөгүй зүйл рүү бүү яваарай.

Ихэр - (5/21-6/21)
Эхний хагаст ажлын явц таагүй. Гэр бүл, холбоотонд маргаан гарна. Хүчээ шавхан дайчил. Эхэлсэн ажлаасаа хормын төдий амжилт бүү хүлээ. Ганц бие ихэрийнхэн хэтэрхий их зугаа цэнгэлдээ автаж, хайр дурлалын явдалд хяналтгүй орооцолдоно. Гэр бүлийн хосуудын харьцаа нийлэмжтэй байна. Анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна. Гэмтэл авах, өвчин тусахыг үгүйсгэхгүй. Хэрэггүй харилцаанаас татгалзаж, чухал шийдвэр гаргахыг хойшлуулаарай. Шинэ танил таны амьдралд сөргөөр нөлөөлнө.

Мэлхий - (6/22-7/22)
Мэргэжилтнүүдээс зөвөлгөө авч, оношлогоо хийлгэх нь өвчнөө эрт илрүүлж түүнийг эмчлэх арга хэмжээ авах боломж олгоно. Таны ухаалаг, өөртөө бусдыг татах чанар нь ёс суртахуунгүй хүмүүсийн анхаарлыг татаж мэднэ. Хамтын хөдөлмөрөөс зайлсхий. Өнөөдөр бусдын үзэл санааг өөрт ашигтайгаар чиглүүлж чадахгүй байх нь. Худалдааны ажилд идэвхтэй ажиллахаас, шаардлагагүй эрсдэлд орохоос зайлсхий. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах, эрүүлжүүлэх дасгал хий. Энэ бүхэн нь дээд зэргийн үр дүн өгнө.

Арслан - (7/23-8/22)
Тогтворгүй байдал, урвалтын өдөр. Арслангууд дүрэлзсэн халуун сэтгэлээр дурладаг. Хайр сэтгэл бүтэлгүйтэхэд тэрээр дараагийн шинэ дурлалыг энэ бол жинхэнэ хайр хэмээн мөн л халуун сэтгэлээр хайрлан дурладаг. Тогтворгүй хөнгөмсөг байдал таныг аз жаргалтай болгохгүй.

Охин - (8/23-9/22)
Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Танд омог бардам байх, эсвэл шударга үнэн байхын аль нэгнийг сонгох хэрэгтэй болно. Аливаа оролдлого зүтгэл тань хүсэн хүлээж байсан үр дүнг авч ирэхгүй байх, аль эсвэл хүлээж байгаагүй хамгийн муу үр дагаварт хүргэх болно. Нойрсохын өмнө шүршүүрт орж, халуун сүү уу.

Жинлүүр - (9/23-10/22)
Олонхи Хумхынхан хичээл сурлага, ирээдүйдээ эрсдэлтэй алхам хийнэ. Сургууль дээр тогтсон уламжлалын эсрэг тэмцэхийн өмнө дахин дахин сайн бод. Харилцаа болон хайр сэтгэл, бодит байдалд баяр баясгалан авчрах өдөр. Тогтворгүй байдал сэтгэл гутрал хэсэг хугацаагаар алга болно. Таатай аялал, бүтээлч уулзалт, бүх хүрээнийхэнтэй гэрээ хэлэлцээрт таатай байна. Танхай бүлэглэл, эсвэл дотуур байранд өөрийн дэг журмыг тогтоох гэсэн хүмүүстэй бүү нийл.

Хилэнц - (10/23-11/21)
Шинэ танилуудтай болоход тааламжтай өдөр. Гэхдээ үүнд эрэгтэй хилэнцүүд хамаарч байгаа бөгөөд эмэгтэй хилэнцүүд хулгайд юмаа алдахаас сэрэмжил. Та өөдрөг үзэл, нийтэч зан, сэтгэл татам чанарынхаа ачаар хожим хэрэг болох олон, шинэ түнштэй болно. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Магадгүй хуучны анд тань гэнэт гараад ирэх ба түүнийг та цочирдон хүлээн авна.

Нум - (11/22-12/21)
Нөр их хөдөлмөрт тохиромжгүй өдөр. Суралцагсад олон удаа завсарлагаа авах хэрэгтэй. Санаандгүй хэлсэн үгээрээ түншийнхээ уур уцаарыг хүргэж болзошгүй. Удирдах эрхийг гартаа аваад ч та асуудлыг шийдэж чадахгүй. Бүх ажил хэргээсээ холдож хайрттайгаа амар. Магтаалын үг, анхаарал халамж зэрэг нь амрах төгс уур амьсгал бүрдүүлнэ. Од гаригс зөв зүйл рүүгээ тэмүүлж, хүрээлэн буй орчиндоо муу зүйлс хийхгүй байхыг зөвлөж байна.

Матар - (12/22-1/19)
Таны хүүхдүүдэд хайр энхрийлэл хэрэгтэй байна. Тэд гэр орон дахь дуугүй захирагдах ёсноос болж шаналж байна. Хүүхдүүддээ найз нөхдөө олоход нь тусал. Үеийнхэнтэй нь нөхөрлүүл. Шинэ танилууд таныг урьдын үйл ажиллагаандаа татан оруулж мөнгө хуримтлуулах боломж гаргана.  Одоо та өөрийн хүсэл мөрөөдөл, хувь заяаныхаа тухай бодох цаг болжээ. Та хэн бэ, хаана байх ёстойгоо сайн эргэцүүл.

Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр од эрхэс Хумхыг ямар нэг чухал ажил хийж хэрэггүй гэж үзэж байна. Хуучны хайр дурлал дахин сэргэж магадгүй байна. Хайр дурлалын дөлийг асаах эсвэл унтраахын өмнө сайтар тунгаа. Таны дур хүсэл хамгийн идэвхтэй өдөр байна. Гэхдээ таны дур булаам идэвхтэй байдал тань буурах болно. Дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Үдэш орой хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж байна.

Загас - (2/19-3/20)
Томоохон худалдаа хийх, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөд мөнгөө оруулбал тохиромжтой. Хэрвээ та машин эсвэл байр худалдан авах гэж байсан бол бүү хойш нь тавь. Одоо цаг нь яг мөн. Эрчүүдийн хувьд өөрийн дагуулдаа бүрэн итгээрэй. Учир нь хосуудын маргааны ихэнх хувийг та өөрөөсөө болж байгааг бүү март.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler