|
Видео

Шинэ мэдээ

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг харав

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг харавБилгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бич жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нар харах ёслол Хийморийн овоонд боллоо. 

Өнөөдрийн зурхайд өдрийн наран 7 цаг 58 мандана хэмээн зуржээ. Тиймээс иргэд Хийморийн овоонд эртлэн гарч, шинийн нэгний нарыг хурайлан угтав.

Монгол зон хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас энерги авахаас гадна тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай.  Анхны нарыг харсан түмэн ирж буй цаг гэрэл гэгээтэй, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай хэмээн билэгшээж байв.

Нийслэлчүүдийн хувьд шинэ оны анхны нар харах ёслолыг хотын төвд орших овоо, толгодоос гадна зэргэлдээх аймаг сумын нутагт үйлддэг уламжлалтай билээ.

Б.Туул montsame


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler