|
Видео

Шинэ мэдээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Их Жанжин Д.Сүхбаатарыг сурталчилагч, судлаач О.Баатарын зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ. Түүнээс гадна УИХ-ын гишүүн түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр "Тусгаар тогтнолын товчоон" сонсдог номын нээлтээ хийсэн юм.

Их жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, түүх намтрыг олонд таниулах, сурталчилах хүрээнд  тасралтгүй 51 дэх жилдээ үзэсгэлэнгээ гаргаж буй  О.Баатар гуайн үзэсгэлэн бол түүний түүхийг бүдгэрүүлэх гэсэн оролдлогыг сөрөн зогссон, залуу хойч үедээ үнэн бодит түүхийг сурталчилан таниулсан, Их жанжнаар бахархах сэтгэлийг төрүүлсэн чухал арга хэмжээ болж байгаа юм.

Энэхүү үзэсгэлэнд Их жанжин Д.Сүхбаатарын тухай фото зураг,  хувьсгалын үйл хэрэгт байгуулсан гавъяат үйлсийн тухай цомирлог бүхий цуглуулга зураг, баримал, тэмдэг, ном, мөнгөн дэвсгэрт, марк зэрэг 400 гаруй үзмэр багтаж байгаа нь Баатар гуайн хувийн цуглуулгын нэгээхэн хэсэг юм.

Уг үзэсгэлэнг Стратеги Академи, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler