|
Видео

Шинэ мэдээ

"УИХ-ын дарга З.Энхболд Дэгийн тухай хуулийг зөрчлөө"

"УИХ-ын дарга З.Энхболд Дэгийн тухай хуулийг зөрчлөө"АН-ынхан төрийн хуулийг гууль болгож байгааг өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тод харагдлаа. Гадаадад томилолттой яваа УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хасч, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг оруулсан нь Дэгийн хуулийг зөрчсөн явдал боллоо  хэмээн гишүүд шүүмжилж байна. УИХ-ын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны ирцийг бүрдүүлэхийн тулд Н.Батцэрэг бичгээр өргөдлөө гаргаагүй байхад хүчээр шахам хөөгөөд гаргачихлаа. Эрх баригчдын эрх ашигт нийцэж байвал юуг ч хийхэд бэлэн гэдгийг УИХ-ын даргын энэ дарангуйлал харууллаа. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлж, гишүүнийг эзгүйд нь байнгын хорооноос чөлөөлж байгаа нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ өргөдөл гаргасан учраас ийнхүү Н.Батцэрэгийг байнгын хорооны гишүүнээс чөлөөлж буйгаа хэлсэн. Энэмэтчилэн дээдсүүд нь төрийн хуулиа дагаж, мөрдөхгүй эрх ашгийнхаа төлөө мушгиж,  гуйвуулаад байвал жирийн иргэд "Монголын хууль гурав хоног" гэж егөөдөж суухаас өөр яалтай билээ.  УИХ-ын гишүүнийг өөрийнх нь хүсэлтийг харгалзахгүйгээр хүчээр чөлөөлсөн энэ хууль бус үйлдлийн талаар гишүүд ингэж ярьж байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.