|
Видео

Шинэ мэдээ

Танхай эмээ: Юнивишн боссууд шигээ хятад аргаар үзэж байна


"Юнивишн”  анх гарч ирэхдээ ITV, интернэт, суурин утас зэрэг гурвалсан үйлчилгээ,  болон "интернэтийн хязгааргүй хэрэглээ"-г санал болгож байлаа. Энэ үйлчилгээ нь Монголдоо анхдагч нь байж олон мянган хэрэглэгчийг өөртөө  татсан. Гэвч тус компани "Дасгаж байгаад дагуулж хөмөрнө" гэгчээр хэрэглэгчдээ хохироож, "шуналтай шулаачид" гэдгээ харуулах болсон байна.

 

Саяхан л гэхэд өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулж, S, M, L, XL хэмээн ангилж, нэрийг нь сольж буй нь хэрэглэгчдийг багагүй бухимдуулж байгаа аж.  Учир нь өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоосноор: 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгон хязгаарлажээ. Харин м буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож өөрчилөхөөр болж, ирэх сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

 

Ямар сайн даа л хоржоонтой жиргээгээрээ алдартай "Танхай эмээ" ийн бухимдсан байхав дээ.

Урьд нь тэд суваг хааж хэрэглэгчдээ гомдоож байсан бол дараа нь SPS-тэй нийлж луйвардсан. Харин одоо интернэтийн хэрэглээг ийнхүү хязгаарлахаар болов. За хүмүүс минь энэ бүхэн чинь эцэстээ "Бидний эрхэм сонголт"-ын л гавъяа юм шүү дээ..!


П.Энхбаатар
Эх сурвалж: http://www.ene.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler