![]() |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн тэрбумтанууд ажил амжилтын гараагаа ямар ажлаас эхэлж байсан бэ?
Манай дэлхий нийт 1426 тэрбумтантай гэсэн тооцоо энэ жил гарчээ. Тэд үнэхээр баян. Гэхдээ тэдний зөвхөн 29 нь л 40-өөс доош настай. Гоё байгаа биз, залуу бас баян. Тэгвэл ажил мэргэжлийнхээ анхны гарааг тэд юунаас эхлүүлж байсан юм бол…?
1. Richard Branson – Шувуу үржүүлэгч

Тэрээр 11 настайгаасаа найзынхаа хамт урт сүүлтэй тоть үржүүлж ангийнхандаа зарж эхэлсэн гэнэ. Мөн зул сарын баяр дөхөхөөр жижигхэн гацуур худалдан авч ургуулдаг байсан ч томрохоос нь өмнө туулайнд сүйтгүүлчихдэг байснаа LinkedIn – дээ бичжээ. Richard Branson – ийн анхны амжилттай бизнесийг 15 настайдаа гаргаж эхэлсэн «Student» сэтгүүл гэж үздэг.
2. Mark Cuban – Хогны уут борлуулагч
NBA – ийн Dallas Mavericks багийн эзэн Mark Cuban 12 настайдаа анхныхаа ажлыг хийж эхэлсэн нь хогны уут борлуулагч байсан юм. Тэрээр ааваасаа үнэтэй пүүз авч өгөхийг хүссэнд аав нь ажил хийгээд ав гэжээ. Ингээд нэг хайрцаг нь $3 ам.долларын үнэтэй байсан хогны уутыг айл айлын хаалга тогшин зарж эхэлсэн түүхтэй.
3. Michael Dell – Угаагч
Dell – ийн үүсгэн байгуулагч тэрээр багаасаа марк цуглуулж өсчээ. Michael Dell 12 настайдаа Хятад рестораны угаагчаар ажиллаж эхэлжээ. Энэ ажил цуглуулгаа арвижуулахад нь туслахын зэрэгцээ амьдралын ухаанд сургасан юм.
4. Elon Musk – Зохиосон видео тоглоомоо худалдсан
Tesla Motors – ийн үүсгэн байгуулагч Elon Musk 10 настайдаа анхныхаа компьютерийг худалдаж авсан ба програм хэрхэн бичдэгийг бие даан сурчээ. Ингээд 12 настайдаа анхныхаа «Blastar» нэртэй видео тоглоомыг зохиосон юм. Түүнийгээ $500 ам.доллараар зарж байсан гэнэ.
5. Jan Koum – Цэвэрлэгч
Түүний амьдралын замнал тийм ч дардан байгаагүй. 16 настайдаа эмээ болон хорт хавдартай ээжийнхээ хамт Украинаас цагаачлан АНУ-ыг зорьжээ. Ингээд хүнсний дэлгүүрт цэвэрлэгч хийж эхэлсэн нь анхны нь ажил байсан юм. WhatsApp – ийг үндэслэгч тэрээр $7.9 тэрбумын хөрөнгөтэй болжээ.
6. Warren Buffett – Сонин түгээгч
Дэлхийн хамгийн баян хүний нэг тэрээр 6 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Бохь мөн хийжүүлсэн ундаа зарж өссөн Warren Buffett 13 настайдаа The Washington Post сонины түгээгч хийдэг байсан гэнэ. 1947 онд $5000 ам.доллар олдог байсан нь өнөөдрийн ханшаар $54.000 ам.доллартай тэнцэхүйц мөнгө ажээ.
7. Oprah Winfrey – Худалдагч
Сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн Oprah Winfrey бол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг юм. Төрсөн ээжтэйгээ амьдарсан он жилүүд нь түүний амьдралд арилшгүй хар толбо үлдээсэн түүхтэй. Тэрээр аавтайгаа амьдрах болсноор амьдралыг өөрөөр харах болсон юм. Ингээд 17 настайдаа нэгэн хүнсний дэлгүүрт худалдагчаар харин дараа нь WVOL радиогийн хөтлөгч болсон ажээ.
8. Donald Trump – Хоёрдогч түүхий эд түүгч
Хэдий чинээлэг айлд төрсөн ч эцэг нь түүнд мөнгөний үнэ цэнийг багаас нь мэдрүүлжээ. Тэрээр Forbes – ийн нэгэн ярилцлагадаа ахынхаа хамт шил, лааз түүж олсон мөнгө нь анхны ажил бас анхны цалин байсан тухай ярьжээ. Тийм ч ихийг олдоггүй байсан ч мөнгөний үнэ цэнийг хангалттай сайн ойлгуулж өгсөн гэнэ.
9. Barack Obama – Мөхөөлдөсний худалдагч
Тэрээр New York Magazine – ийн нэгэн ярилцлагадаа зуныхаа амралтаар Baskin-Robbins – т ажиллаж байсан тухайгаа ярьжээ. Шоколадтайг нь аягалах хамгийн хэцүү нь байдаг байсан гэнэ.
10. Reed Hastings – Тоос сорогч борлуулагч
Netflix – ийн CEO зуны амралтаараа тоос сорогчны борлуулагч хийдэг байжээ. Тэрээр Bowdoin College – доо суралгүй ажлаа үргэлжлүүлсээр л байсан юм. Түүний хувьд айл айлаар явж борлуулалт хийдэг энэ ажил олон хүнтэй танилцуулдаг сонирхолтой ажил байсан гэнэ.
