| |
Ахлах ангийн сурагч бирж дээрээс 72 сая доллар олжээ
Ийнхүү биржээс их хэмжээний хөрөнгө босгосон Мохаммед хоёр найзынхаа хамтаар ирэх оны зургаадугаар сард өөрсдийн гэсэн хеж сан нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэд компанийн нээлтээ дараа жил хийхээр төлөвлөсөн нь сургуулиа төгсч насанд хүрснээр брокерын зөвшөөрөл авах боломж нээгдэхтэй холбоотой юм байна. Гурван найз ирэх жилийн сүүл хүртэл бирж дээрээс тэрбум ам.доллар олох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Хэдэн саяын хөрөнгө босгосон ирээдүйн брокерууд Моримото хэмээх кафед даруухнаар хооллодог, Мохаммед хөрөнгөө хэрхэн зөв зохистой зарцуулахаа одоогоор мэдэхгүй байгаа гэнэ. Хэдийгээр мөнгөөрөө BMW автомашин худалдаж авсан ч жолооны эрхээ аваагүй учраас машин барих боломжгүй, мөн Манхеттенд өндөр үнээр байр түрээслэсэн ч эцэг эх нь түүнийг тусдаа амьдрахыг зөвшөөрөхгүй байгаа юм байна.
Ислам анх есхөн настайдаа биржийн ажиллагаанд орж эхэлсэн гэнэ. Тухайн үед тэрбээр алдагдалд орж байсан нь өөрийнх нь хувьд том сургамж болсон тул тэр үеэс хойш эдийн засаг сайн судлах болсон тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Мохаммед Ислам фондын бирж дээрх томоохон тоглогчид тооцогддог, Tudor Investment Corporation –ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Пол Тюдор Жонсыг шүтэн биширдэг юм байна. Энд дуулгахад Пол Тюдор Жонс хамгийн баян америкчуудын 108 дугаар байранд бичигддэг юм.
Эх сурвалж: lenta.ru