| |
Бразиль явсан төлөөлөгчдийн зардалд аудитын шалгалт хийхгүй
НИТХ-ын төлөөлөгчид өн гөрсөн зургадугаар сард туршлага судлах нэрийдлээр Бразильд Улсад болсон дэл хийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн нь олны дургүйцлийг хүр гэсэн. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд "Дарханы ИТХ-ын төлөөлөгчид Дубай руу зугаалсныг өөрсдөөр нь төлүүлэхээр болсон. Бразиль явсан НИТХ-ын төлөөлөгчид ч өөрсдөөр нь төлүүлнэ” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан НИТХ-ын төлөөлөгчдийн томи лолтын зардалд аудитын шалгалт хийж, өөрсдөөр нь төлүүлэхээ мэдэгдсэн гэсэн үг.
Гэвч НИТХ-ын төлөөлөгчдийн хүсэлтээр Аудитын шалгалт
хийхээ больсон гэх мэдээлэл зарим цахим хуудсаар гарчээ. Угтаа бол баяр
наадмаас өмнө аудитын шалгалт оруулах ёстой байсан ч НИТХ-ын
тэргүүлэгчид Нийслэлийн аудитын газарт хүсэлт явуулж шалгалтыг болиулсан
байна. Бразиль явсан төлөөлөгчдийн зардлыг өөрсдөөр нь төлүүлэх учраас
шалгах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Харин "Хэргийн эзэн хэнгэргийн
дохиур” НИТХ- ын төлөөлөгчид хэл ам дагуулсан томилолтоо үр дүнтэй
болсон хэмээн дүгнэж байгаа аж.