| |
Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар Бага хурлын гишүүд байр сууриа нэгтгэлээ
УИХ болон орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед сөрөг хүчин буюу МАН-ын Бага хурлын III хуралдаан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт боллоо. Хуралдаанд МАН-ын Бага хурлын 310 гишүүний олонх нь нийслэл, хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж, 56.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
Тус хуралдаанаар МАН-аас өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын явц ба ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж оролцох талаар УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэлийг сонссоноос гадна намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын санхүүгийн тайлан илтгэлийг танилцууллаа. Мөн УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвшигчийг орон нутаг дахь МАН-ын байгууллага дээр хэлэлцэх журам, намын сонгуулийн санхүүжилтийн журам зэргийг хэлэлцэн баталсан байна.
Ирэх оны сонгуулийн үр дүнгээс МАН-ын удирдлага төдийгүй гишүүд, дэмжигчид ч багагүй амжилт ялалтыг хүлээж байгаа юм. Тиймээс Боловсон хүчнийг өөрчлөн шинэчлэх журам ч Бага хурлын гишүүдийн анхаарлын төвд байлаа. МАН- ын дарга М.Энхболд энэ талаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа онцлон дурдаж байсан юм. Энэ ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Танай намаас УИХ- ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа ямар шалгуурыг эн тэргүүнд тавих вэ?
Харин Хөвсгөл аймгийн ИТХ- ын төлөөлөгч Л.Ганболд улсын төсөвт тусгагдсан өрийн эргэн төлөлт хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулах боломжгүй болсон гэж халаглаж байлаа. Ирэх онд болох УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнө МАХН-тай нэгдэх эсэх тухай яриа Бага хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй боловч намын Бага хурлын гишүүдийн анхааралд байлаа.
Энэ талаар Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат- Эрдэнэ ярихдаа, "Нэгэн зорилгын дор нэгдэж чадвал бүх шатандаа хэлэлцэж ярилцсаны эцэст хоёр нам эвсч яагаад болохгүй байх билээ. Гэхдээ энэ талаар Бага хурлаар нухацтай хэлэлцэх байх” гэсэн бол МАН-ын Бага хурлын гишүүн П.Дэлгэржаргал "Харилцан ойлголцож болно гэж бодож байна” хэмээн санал бодлоо хуваалцав. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын Бага хуралд тавьсан илтгэлийн товчлолыг уншигч та бүхэн манай сониноос унших боломжтой.
МАН-ын Бага хурлын III хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь зохион байгуулалтынх байсан бөгөөд янз бүрийн шалтгаанаар орон зай гарсан гишүүдийн нөхөн сонголтыг хийж, хэлэлцэж баталсан байна. Мөн УИХ болон орон нутгийн сонгууль ойртсонтой холбогдуулан Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоонд өөрчлөлт оруулж, зарим хүний нэрийг дэвшүүлэн сонгожээ.Д.Мөнхжаргал