| |
Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхэлнэ
Цахимаар газар өмчлүүлэх асуудал ээлж дараалалтай үргэлжилсээр байгаа. Өнөөдөр гэхэд цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
Мөн 1,2,3,4-р ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр болжээ. Тавдугаар ээлжийн газар өмчлөлөөр нийтдээ 7128 нэгж талбарыг иргэдэд олгох юм.
Газар өмчлөл өнөөдрийн 12:00 цагт эхэлнэ. Өнгөрсөн зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон бөгөөд энэ ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан юм.
О.Сайхан