| |
Видео
Шинэ мэдээ
Парис хот нь хойд Францын Сена мөрний эрэг
Парис хот нь хойд Францын Сена мөрний эрэг дээр орших Францын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Парис нь өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. Парис хот 20 дүүрэгтэй, дүүрэг бүр нь өөрийн өнгө аястай. Тэнд баячуудын, дээдсийн, ядуусын, хятадуудын, оюутны, уран бүтээлчдийн, энгийн хүмүүсийн гээд өнгө өнгө сүлэлдсэн дүүрэг,
хороолол байна. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчид ирдэг. Парисын дарь эхийн сүм, Луврын музей, Ялалтын хаалга, Эйфелийн цамхаг, Элисэйн талбай зэрэг олон алдартай газруудтай.