|
Видео

Шинэ мэдээ

Ардын элч нарыг хэн хэн манлайлж, хэн хэн удаалж явна вэ?

АРДЫН ЭЛЧ НАРЫГ ХЭН ХЭН МАНЛАЙЛЖ ХЭН ХЭН УДААЛЖ ЯВНА ВЭ?
Ард түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө ажиллаж чадах, иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн манлайлагчдыг үнэн бодитоор тодруулах зорилгоор "Ардын элч” үндэсний рейтинг тогтоох санал асуулгыг орон даяар явуулж эхлээд байгаа билээ.

"Ардын элч” санал асуулга нэр дэвшигчдийн бүртгэлээ албан ёсоор хаасан байна. Тэгэхээр одоо нэр дэвшээд байгаа 568 ардын элчээсс шилдэг 50 ардын элч тодрох юм.
 
Орон даяар явагдаж буй Ардын элч үндэсний рейтинг тогтоох судалгаа 2015 оны 12 сарын 25-ны өдөр дуусах бөгөөд ҮНДЭСНИЙ 50, ЗУЛУУ 50, ЭМЭГТЭЙ 50, АЙМАГ, ДҮҮРГИЙН 50 ардын элчүүдийг тодруулж хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслүүдээр зарлан мэдээлнэ. Түүнчлэн цагаан сарын өмнө Ардын элч сэтгүүл хэвлэгдэж бүх аймаг дүүрэг улс даяар тараагдахаас гадна АРДЫН ЭЛЧ батламж гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хот, 9 дүүрэг, 21 аймаг тус бүрт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
 
Ингээд 2015 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар олон нийтийн санал авсан "Ардын элч” нарын Манлайлагчдыг дарааллын дагуу харуулахад:
 
ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ 
 
1. Р.Амаржаргал /УИХ-ын гишүүн/
2. С.Баяр /Ерөнхий сайд асан/
3. Х.Баттулга /УИХ-ын гишүүн/
4. Ц. Нямдорж /УИХ-ын гишүүн/
5. С. Ганбаатар /УИХ-ын гишүүн/
6. Ц.Элбэгдорж /МУ-ын ерөнхийлөгч/
7. М.Энхболд /УИХ-ын гишүүн, МАН-ын дарга/
8. Д. Лүндээжанцан /УИХ-ын гишүүн/
9. С.Оюун /УИХ-ын гишүүн, БОНХС/
10. Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/
 
 
ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ 

1. Н. Түвшинбаяр /Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар/
2. С. Жавхлан /МУГЖ, дуучин/
3. Ш. Батсамбуу /Завхан аймгийн ардын элч/
4. А. Мөнхбат /МЗХ-ны ерөнхийлөгч/
5. С.Батцоож /Монголын зураачдын эвлэлийн гүйцэтгэх захирал/
6. О. Магнай /ШӨХТГ-ын дарга асан/
7. Д. Цогтбаатар /БХБС асан/
8. Н. Учрал /НАМЗХ-ны дарга, Монголын Рояаль Академийн ерөнхий захирал/
9. Ч.Даваабаяр /Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн/
10. О.Баасанхүү /УИХ – ын гишүүн/
 
ЭМЭГТЭЙ 50 АРДЫН ЭЛЧ 
 
1. С.Оюун /УИХ-ын гишүүн, БОНХС/
2. Б. Ундармаа /НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо дарга/
3. Т.Ганди /Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
4. Г. Уянга /УИХ-ийн гишүүн/
6. Б. Мөнхцэцэг /Эрдэнэс MGL ОНХА-ны дарга/
7. Н. Удвал /МАХН-ын нарийн бичгийн дарга/
8. С. Одонтуяа /УИХ-ын гишүүн/
9. П. Анужин /"Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч/ нар жагсаж байна.
 
Орон даяар явагдаж буй ардын элчүүдийг тодруулах энэхүү санал асуулгын ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ-ийн дунд буюу 15- аас хойгуур дараах улс төрчид жагсав.
 
МАХН-ын дарга Н. Энхбаяр, Ерөнхий сайд Ч, Сайханбилэг, МУ-ын ерөнхий сайд асан, УИХ гиүүн Сү. Батболд, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Э. Бат-Үүл тэргүүтэй Улс төрд дээгүүр албан тушаал хашдаг эрхмүүд байгаа юм.
 
Харин УИХ-ийн гишүүн Б. Наранхүү, УИХ-ын гишүүн Д. Бат-эрдэнэ, УИХ-ын дарга З. Энхболд, УИХ-ын гишшн Ц. Шинэбаяр, УИХ-ын гишүүн М. Сономпил, УИХ-ын гишүүн асан Ш. Сайханбилэг "Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б. Жаргалсайхан нар ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ-ийн сүүл хавиар "удаалж” явна.
 
ЗАЛУУ 50 -д төр түшилцэж яваа залуу элчүүдээс илүүтэйгээр урлаг, спорт болон салбартаа манлайлж яваа залуусын рейтинг дээгүүр үзүүлэлтэй байна. Харин тэдний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр , УИХ-ын гишүүн О,Содбилэг, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар , НАМЗХ-ны ерөнхийлөгч Г. Тэмүүлэн, Японы сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж, ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр нар "даага” нэхэж явна.
 
 
УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин, ЭМ-ийн дэд сайд Ж. Амарсанаа, ИЗНН, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү, БГД-ийн засаг дарга Д.Оросоо, СБД-ийн засаг дарга Д.Бадарсан, МХЕГ-ын дарга Ш. Раднаасан нар ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ-ийн саналд төдийлөн дэмжигдэхгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл "D” үнэлгээтэй яваа юм.
 
ЭМЭГТЭЙ 50 АРДЫН ЭЛЧ-д УИХ-ын гишүүн Ц. Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Арвин, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн У. Оюунгэрэл тэргүүтэй төр түшилцэж яваа эмэгтэй гишүүд нэлээд хойгуур жагсчээ.

Уншигч та бүхэн саналаа өгч амжаагүй бол www.ardiinelch.mn сайтаар зочлон амьдарч байгаа орон нутаг болон АРДЫН ЭЛЧ болж чадна хэмээн итгэж дэмжиж явдаг залуу, эмэгтэй ардын элчээ дэмжиж саналаа өгөөрэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler